• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээний Олон Улсын Дээд Сургуульд Балбын оюутнууд элсэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-12-11 10:09:16
Өвөр Монголын Эрээн хотын Суртал ухуулгын газрын мэдээлснээр, саяхан Эрээний Олон Улсын Дээд Сургуульд анх удаа Балба улсын 8 оюутныг элссэн байна.

Эрээний Олон Улсын Дээд Сургуулийн гадаад үйл хэрэг хариуцсан газрын дарга Тогтохгэрэл сурвалжлагчид хэлэхдээ, эдгээр 8 оюутан 18-20 настай. Тэдний байдалд үндэслэн сургуулийн зүгээс хятад хэл, хятадын соёл зэрэг хичээл оруулж, түүнчлэн луугийн бүжиг, арслангийн бүжиг, тайжи тулааны урлаг зэрэг Хятадын өвөрмөц онцлогтой соёлын үзүүлбэрийн мэргэжлийн хичээлийг тохируулсан юм гэжээ.

12-р сарын 2-4-нд Балбын 8 оюутан багш нартайгаа Хөх хотод очиж ӨМӨЗО-ны 3-р удаагийн гадаадын хүмүүсийн ур авьяасын уралдаанд оролцож, онц шагнал хүртсэн байна.

Энэ удаад элссэн Балба улсын оюутан 1 жилийн хугацаатай хэлний бэлтгэлийн хичээл заалгасны дараа 4 жилийн их сургуулийн хичээлээ албан ёсоор эхлүүлэх юм байна.

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе