• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

СФЕТС юаний ханшийн индексийг анх удаа нийтлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-12-12 16:30:40

Синьхуа агентлагийн мэдээ: Мөнгөний ханшийн өөрчлөлтийг бүрэн тусгахын төлөө Хятадын Гадаад валютын арилжааны төв өчигдөр юаний ханшийн индексийг анх удаа нийтлэв. СФЕТС-ийн тооцоолсноор, өнгөрсөн сарын 30-ний өдөр юаний ханшны индекс 102.93 хүрч, 2014 оны эцсийнхээ 2.93 хувиар нэмэгджээ.

Нэг зүйлийн нэмэгдэл хэмжээний валютын дундаж ханш болохын хувьд, нэг улсын валютын хэдэн гадаад валютын нэмэгдэл хэмжээний валютын дундаж ханшийн хувирлыг тооцоолоход Валютын индексийг хэрэглэдэг. СФЕТС бол Хятадын Гадаад валютын арилжааны төвийн товчлол юм.

СФЕТС-ийн албаны хүний тайлбарласнаар: Юаний ханшийн индексийн лавлагааны төв 13 төрлийн гадаад валютын арилжаа хийж буй бөгөөд Хятад дахь худалдааны хэмжээнд үндэслэн өөр өөр тооцоо хийдэг. Үүнд тооцооны хэмжээний хамгийн ихээс дараалан жагсаавал доллар, евро, иен, Хонконг доллар, фунт Стерлинг гэх зэрэг бий. Жишээ валютын үнийг тухайн өдрийн юаний гадаад валюттай харьцах дундаж үнэ, солилцооны лавлагааны үнэд үндэслэн тогтооно. Индексийн үндсэн хугацаа 2014 оны 12-р сарын 31 бөгөөд тус өдрийн индекс 100 үндсэн цэг хүрнэ.

Мэргэжилтний хэлснээр: Тогтсон хугацаатайгаар юаний ханшны индексийг нийтлэх нь зах зээлийг удирдан аажмаар хэдэн төрлийн гадаад валютын тооцооны лавлагааны ханшийг юаний гадаад валюттай харьцах ханшийн хэмжээний гол лавлагаа болоход ашигтай юм.

СФЕТС юаний ханшийн индексийг нийтлэх давтамж, тодорхой цагийг хараахан мэдэгдээгүй байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе