• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015 оны Ши Жиньпиний айлчлалын зам

CRI       (GMT+08:00) 2016-02-02 14:58:33

ХОУР-гийн мэдээ, 6-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпиний суусан тусгай нисэх онгоц хөхөө өвлийн Бээжин хотод газардлаа. Хятадын бүтэн жилийн шахуу хөтөлбөртэй дипломат харилцаа бүрэн дүүрэн өндөрлөж байгаа нь энэ юм. Хятадын дээд удирдагчийн энэ оны гадаад айлчлалыг эргэн үзвэл, 4-р сард Пакистанаас эхлээд Америк Англи зэрэг том гүрнүүдэд айлчилж, НҮБ-ын 70 жилийн ойн дээд хэмжээний уулзалт зэрэг хоёр талын болон олон талт дипломат ажиллагаа маш олон байсан юм. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн үзэж байгаагаар, өнгөрсөн хугацаанд юм болгонд за за гээд байдаг дипломат харилцаанаас Хятадын дипломат харилцаа эмх замбараагүй олон улсын нөхцөл байдал, бэрхшээлтэй асуудалд зоригтой хандаж, хүмүүст гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн төдийгүй, маш сайн дүн тавиуллаа гэжээ.

Зангилаагийн үг, бэрхшээлд зоригтой хандах шинэ нөхцөл байдалд Хятад Америкийн харилцааг хөгжүүлэхэд цагийн байдлыг дагаж, нөхцөл байдалтай уялдуулж арга хэмжээ авах ёстой. Миний Америкт хийж байгаа энэ айлчлал энх тайвны төлөө, хамтын ажиллагааны төлөө юм. Бид Америкийн талттай хамтаар чармайж, Хятад Америкийн харилцааг улам их хөгжилд хүргэж, хоёр ард түмэн болон дэлхийн ард түмэнд ач тусыг нь хүртээхэд бэлэн байна.

9-р сарын 22-25-ны өдрүүдэд дарга Ши Жиньпин Америкд анх удаа төрийн айлчлал хийсэн юм. Хэдийгээр Америкд Хятадын талаар өөр байр суурь баримтлагчид байгаа ч энэ айлчлал нь ирээдүйн Хятад Америкийн харилцааны эрүүл саруул тогтвортой хөгжилд эрч хүч сэлбэлээ. Шөнө дөл хүртэл цагаан ордонд хэлэлцээ хийснээс авахуулаад төрийн айлчлалын цуврал арга хэмжээнд оролцох зэргээр Ши Жиньпин болон Обама олон удаа уулзаж, хэдэн цаг ярилцаж, таван том чиглэлд 49 төрлийн үр бүтээл олж, Хятад Америкийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2-дохь хамтарсан мэдэгдэл нийтэллээ. Хятадын ардын их сургуулийн олон улсын харилцааны дээд сургуулийн дэд дарга Жинь Цаньрун хэлэхдээ, бэрхшээлд зоригтой хандсан нь дарга Ши Жиньпиний энэ оны айлчлалын хамгийн том онцлогийн нэг юм. Тухайн үед Америкийн улс төрийн уур амьсгал Хятад Америкийн харилцаанд таатай биш байсан, Хятадыг дайсагнасан хүн олон байсан. Гэвч дарга Ши Жиньпин айлчлал хийсэн. Энэ айлчлал амжилттай болсон. Хоёр тал маш олон нийтлэг ойлголтод хүрсэн. Өнөө нэг нь Вьетнам болно. Хятад Вьетнамын харилцаанд зарим санал зөрөлдөөн оршиж байгааг хүмүүс мэдэж байгаа. Гэвч дарга Ши Жиньпин айлчлал хийж, айлчлал амжилттай болж, маш сайн үр дүнд хүрсэн юм. Хятад Филиппиний харилцаанд зарим асуудал оршсоор ирсэн. Гэвч дарга Ши Жиньпин бэрхшээлээс айлгүй айлчилсан. Эдгээр нь Хятадын дипломат харилцааны энэ оны маш онцлог үйл явдал болно гэжээ.


Түлхүүр үг 2:дэлхийн засаглал

Ши Жиньпин даргын гадаад орнуудад айлчилсан явцад "дээд уулзалт" олон байсан. Их 20-ийн дээд уулзалт, АПЕК-ийн дээд уулзалт бол дэлхийн эдийн засгийн засаглалын индэр, Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт, цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх Парисын их хурлын нээлтийн ёслол зэрэг арга хэмжээнүүдэд хэдэн зуун улс орны төрийн тэргүүн, Засгийн газрын удирдагч нар оролцсон бөгөөд түүнд хүрээлэн буй орчны хамгаалалт, эдийн засгийн хөгжлийг хэрхэн тэнцвэртэй зохицонгуй болгох дэлхийн ур ухааныг шалгасан юм. Эдгээр арга хэмжээнүүдэд Хятад улсын дуу хоолойг талууд хүсэн хүлээж байсан билээ. 9-р сарын 26-28-ны өдрүүд нь Ши Жиньпин даргын "НҮБ дахь цаг хугацаа" болно. НҮБ-ын индэрт анх гарсан Ши Жиньпин дарга дэлхий нийтэд үзүүлэх Хятадын нөлөөг харуулж, "Энэ дээд уулзалтаар баталсан 2015 оноос хойших хөгжлийн санаачилга нь дэлхийн хөгжлийн алс хэтийн шинэ зургийг төлөвлөж, олон орны хөгжил, хамтын ажиллагаанд шинэ боломж бүрдүүлэн өглөө. Бид үүнийг шинэ гараа болгон, шударга, нээлттэй, бүх талын, шинэлэг зүйлийг бүтээх хөгжлийн замыг хамтдаа нээж, олон орны хамтын хөгжилд хүрэхээр хүчин чармайлт гаргах ёстой" гэж тэмдэглэжээ.


Энэ оны 10-р сард ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо дэлхийн засаглалын байдал болон дэлхийн засаглалын тогтолцооны асуудлаар хамт олны суралцлага хийснийг хүмүүс анхааралдаа авлаа. Суралцлагыг Ши Жиньпин дарга даргалж, дэлхийн засаглалын тогтолцоо шударга, зүй зохистой хөгжин, Хятадын хөгжил болон дэлхийн хөгжилд улам ашигтай нөхцөл боломжийг бүрдүүлэн өгсөн байна" гэж тэмдэглэв.

3. Гарц үг: Хятад Оросын тогтвортой харилцаа

Владимир Путин: "Энэ хэдэн хоногт нийт Оросууд эх орноо хамгаалах дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойгоо баяр ёслолын байдалтай дурсан тэмдэглэж байна. Яг энэ үеэр Ши Жиньпин дарга манай оронд айлчилж байгаад бид маш сэтгэл өндөр байна."

Ши Жиньпин: "Хүсэн хүлээж байсан айлчлал маань биелж байгаад баяртай байна. Энэ бол аугаа их ялалтыг тэмдэглэж байгаа жирий бус баяр ёслолын өдөр. Хятад, Орос нь дэлхийн 2-р дайны үеэр милитаризмийн эсрэг хамтран байлдаж, Фашистын эсрэг дайны явцад маш гүн зузаан нөхөрлөл найрамдлыг байгуулсан юм."

5-р сарын 9-ний Москвагийн Улаан талбайн цэргийн парад, 9-р сарын 3-ны Бээжингийн Тянь Аньмэний талбайн цэргийн парадын үеэр, Хятад Оросын төрийн тэргүүн нар бүгд хамтаар оролцсон байна. Америк Оросын харилцаа, Хятад Японы харилцаа хүндрэлтэй байгаа нөхцөлд, Хятад Орос хамтран иж бүрэн тэмдэглэлт ажиллагаа зохион байгуулж, гадныханд Хятад Оросын харилцааны онцгой, тогтвортой, бат бэх байдгийг харуулсан байна.

4. Гарц үг: Хятад Их Британийн харилцааны шижир алтан цаг үе нь Хятад Европын хамтын ажиллагааг ахиулна

Алтан намрын 10-р сард, Ши Жиньпин дарга Их Британид айлчилж, хоёр тал харилцааны шижир алтан цаг үеийг нээснээ зарласан бол, "Их Британийн тал Хятад улстай олон салбарын хамтын ажиллагаанд үргэлжлэн тэргүүлж дайчлах үүрэг гүйцэтгэж, нээлттэй, багтаамжтай байхын үлгэр жишээ хэвээр байж, Өрнөд болон Хятад улсын хамтын ажиллагааны манлайлагч болж, бодит үйл ажиллагаагаараа "Хятад улсын Өрнө дахин дахь хамгийн хүчирхэг дэмжигч" болохыг би хүсэж байна гэж Ши Жиньпин дарга хэлжээ.


Хятад Их Британийн хамтын ажиллагаатай зэрэгцэн, Герман, Францын удирдагчид ч Хятад улстай хэлхээ холбоогоо эрчимжүүлснээр, Хятад Европын хамтын ажиллагааны тасралтгүй шат өгсөж байгаа нь хүмүүсийн анхаарлыг татаж байна.

5. Гарц үг: : "Нэг бүс нэг зам" санаачилгыг ахиулсан

4-р сарын 20-21-ны өдрүүдэд Хятад улсын дарга Ши Жиньпин Пакистанд 2 хоногийн хугацаатай төрийн айлчлал хийсэн. Анхаарууштай нь энэ нь Ши Жиньпин даргын энэ оны анхдагч айлчлал бөгөөд 3-р сард "Нэг бүс нэг зам" санаачилгыг дурдсаны дараа хамгийн түрүүнд Пакистанд айлчилсан юм. "Нэг бүс нэг зам" санаачилгын эхлэлийг хүмүүс их анхаарч байсан бөгөөд Пакистанд айлчлах үеэр хоёр тал олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан нь "Нэг бүс нэг зам" бодлоготой холбоотой байсан юм. Тэрээр айлчлалын үеэр Пакистаны парламентын танхимд үг хэлэхдээ, "Өмнөд Ази нь "Нэг бүс нэг зам"-ын эх хуурай, тэнгисийн уулзвар хэсэгт байрлаж, "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг түргэтгэх хамтын ажиллагааны чухал бүс юм" гэжээ.

Ши Жиньпин даргын энэ айлчлалыг харахад "Нэг бүс нэг зам" санаачилга нь чухал сэдэв болж, анхаарлын төв байсаар ирсэн. Ши Жиньпин дарга энэхүү санаачилгыг тайлбарлахдаа: "Бидний санаачилга нээлттэй, Африк тивийг хамарч, Ази Европыг холбосон маш өргөн хүрээтэй юм. Сонирхсон орнууд бидэнтэй нэгдэхийг дуртай хүлээж авна. Энэ зам ямар нэг талын хувийн зам биш, харин талууд хамтран урагшлах дардан зам юм" гэсэн юм.

6. Гарц үг: Азийн дэд бүтцэд хөрөнгө оруулах банк олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байна

Энэ оны 4-р сард болсон Ази-Африкийн удирдагч нарын бага хурал дээр Ши Жиньпин дарга Азийн дэд бүтцэд хөрөнгө оруулах банк байгуулах санаачилгыг танилцуулсан. Харин 3-р сарын эцсээр уг банкийг үүсгэн байгуулагч гишүүн оронд элсүүлэх хугацаа дуусах үеэр 50 гаруй улс орон өргөдөл гаргасан бол, Европ, Америкийн орнуудын оролцоо нь уг банк олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгааг улам сайн харуулж байна. Хятадын Ардын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Коллежийн дэд захирал Жинь Цаньрүн хэлэхдээ: "АДБХОБ нэг мэдэхэд дэлхийн хэмжээний дэд бүтцэд хөрөнгө оруулах банк болсон байна гэж манай сүлжээ ашиглагчид жиргэж байна. Энэ бол маш өндөр үнэлгээ юм. Энэ нь мөн энэ оны Хятад улсын дипломат харилцааны маш тод томруун үйл хэрэг байж таарна. Банк санхүү бол орчин цагийн эдийн засгийн сүр сүнс, гол цөм болохоор бид АДБХОБ, БРИКС-ийн шинэ хөгжлийн банк зэрэг банк санхүүгийн томоохон байгууллага нэгжийг ашиглан, шинэ тулгар хөгжиж байгаа улс орнуудын үг хэлэх эрхийг нэмэгдүүлж, юанийн интеграцчиллыг түргэтгэж чадсан нь энэ оны маш том амжилт боллоо" гэжээ.



7. 2015 онд Ши Жиньпин дарга Европ, Америк, Ази, Африк зэрэг дөрвөн тивээр аялсан байна. Хятадын Олон улсын асуудал судалгааны хүрээлэнгийн судлаач Ян Шиюү хэлэхдээ, "Төрийн тэргүүний энэ олон айлчлал нь Хятадын даяарчилсан дипломат харилцааны онцлогийг харуулж, шинэ ээлжийн өөрчлөлт нээлтэд олон улсын улам нааштай нөхцөлийг бүрдүүлж өглөө. Бид зөвхөн дотоодоос гадаадад нээлттэй байсныг өөрчлөөд хоёр чиглэлд бүгд нээлттэй болж, зөвхөн бараа бүтээгдэхүүнийг их цар хэмжээгээр гадаадад экспортолдог байснаа олон улсын бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортолж, капитал хөрөнгийн хоёр чиглэлт урсгалыг биелүүлэхийг хичээж байна. Тэгэхэд энэ бүхэн нь олон улс дахь улам олон найз түнш, тогтвортой харилцаа, улс төр, эдийн засгийн улам зүй зохистой дэг журам болон тохируулгыг шаардах болно. Ши Жиньпин даргын айлчлал нь хоёр чиглэлт нээлттэй байдалд үйлчилж байгаа төдийгүй, Хятад улсад даян дэлхийн хамтын ажиллагааны түншийн харилцааны сүлжээг бүрдүүлэн өгөх болно. Энэ нь мөн өөрчлөлт нээлтэд ашигтайгаар барахгүй, дэлхийн эдийн засгийн хөгжил болон энх тайванч хөгжилд улам их хувь нэмэр оруулах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе