|
|
||
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 15-ны үдээс өмнө Жэнжөүгийн олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 14 дэх хурлыг даргалан явуулахдаа, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм соёл уламжлалын 3 салбарын үндсэн дээр хамтын ажиллагааны 6 тавцан гаргаж, талуудын найрсаг хамтын ажиллагааг батжуулна гэжээ.
Нэгд, хамтын ажиллагааны тавцанг батжуулна.
Хоёрт, эрчим хүчний үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны тавцан байгуулна.
Гуравт, дэд бүтцээр холбогдох хамтын ажиллагааны тавцан байгуулахыг түргэтгэнэ.
Дөрөвт, банк санхүүгийн хамтын ажиллагааны тавцанг шинэчлэнэ.
Тавд, бүс нутгийн худалдааны хамтын ажиллагааны тавцан байгуулна.
Зургаад, нийгэм, ардын амьжиргааны хамтын ажиллагааны тавцан байгуулна гэж ерөнхий сайд Ли Кэчян онцоллоо.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |