• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Торгоны замын эдийн засгийн бүс ШХАБ-ын гишүүн орнуудад хөгжлийн шинэ боломж нээж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-12-15 17:09:27

ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын дарга нарын зөвлөлийн 14 дэхь удаагийн хурал энэ хоёр өдөр Хэнань мужийн Жэнжөү хотод болж байна. Хурлаар голдуу, ШХАБ-ын хүрээн дэх худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагаа улам гүнзгийрч, өргөжин хөгжихийг ахиулж, Торгоны замын эдийн засгийн бүс болон Евразийн эдийн засгийн холбоог уялдуулан холбох юм. ШХАБ-ын гишүүн орнуудын зонхилох нь торгоны замын эдийн засгийн бүсийн гол орнууд бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагааны талаар торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтад баялаг туршлага хуримтлуулж, торгоны замын эдийн засгийн бүс нь буцаад ШХАБ-ын хөгжилд шинэ боломж, эрч хүч буй болгох, харилцан нөхөх талтай юм. Ирээдүйд ШХАБ-ын гишүүн орнууд харилцан ашигтай хөгжих хамтын ажиллагааны хэлбэрийг сайтар эрэлхийлж, Европ, Азийн бүс нутгийн хөгжлийг ахиулах ёстой гэж мэргэжилтэн үзсэн байна.

2001 онд байгуулагдсанаас хойш ШХАБ-ын аюулгүйн салбар дахь хамтын ажиллагаа чухал ололт амжилтад хүрч, харин эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ШХАБ-ын үүрэг чадвар хараахан бүрэн гүйцэд хэрэгжиж чадаагүй юм. Иймээс эдийн засгийн салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах нь ШХАБ-ын нийтлэг ойлголт зорилт байсаар ирсэн юм. 2013 оны 9-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орон Казахстанд айлчлах үеэрээ "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийг дурдаж, энэ нь ШХАБ-д эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ арга зам олгосон юм. Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны Гадаад эдийн засгийн судалгааны газрын Олон улсын хамтын ажиллагааны тасгийн дарга Жан Жяньпин: Өнөө Хятад улс болон ШХАБ-ын гишүүн орнууд дэд бүтцийн барилга байгуулалт, үйлдвэрлэх хүчний хамтын ажиллагаа зэрэг нь илэрхий ололт амжилтад хүрсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:

Хятад Оросын үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагаа өнөө бүх талаар өрнөж байна. Жишээлбэл, хоёр орон бизнесийн зориулалттай том нисэх онгоц хамтран бүтээхээр судлаж, хоёр орны компаниуд Оросын хурдны төмөр замын талаар урьдчилсан судалгаа хийж, Хятад Казакстаны хооронд хэдэн удаагийн дээд айлчлалаар дамжин хар төмөрлөг, цемент, шил, барилгын материал зэрэг олон салбарт өргөн хүрээтэй үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагаа өрнүүлж байгаа. Хятад улс болон Төв Азийн бусад хэдэн орны хооронд дэд бүтэц, эрчим хүчний шугам сүлжээний байгуулалт, цахилгаан дамжуулах талаар үр бүтээлтэй хамтран ажилласан сонгодог жишээ бол төв Азийн бүс нутагт туслан алсын зайд цахилгаан дамжуулах зэрэг болно.

Тоо баримтад харуулснаар, Хятад улс болон ШХАБ хоорондын худалдааны хэмжээ 2014 онд 130 тэрбум ам долларт хүрсэн. Энэ нь 2001 оныхоос 12 тэрбум ам доллароор нэмэгдэж, арав дахин өссөн үзүүлэлт юм. Хятдаын ШХАБ-ын гишүүн орнуудад оруулсан хөрөнгө өнөө 70 тэрбум ам доллараас давж, ШХАБ-ын Хятадад оруулсан хөрөнгө 1 тэрбум ам доллараас давлаа. Эдийн засаг худалдааны харилцаа нь Хятад улс болон ШХАБ-ын гишүүн орнууд хоорондын иргэдийн амьжиргаа, хүмүүнлэг, Шинжлэх ухаан техник, боловрол зэрэг олон салбар дахь солилцоо хамтын ажиллагааг дайчилж, нэг бүс нэг замын санаачлагд дурдсан таван талаар холбогдох үзэл баримтлалтай нийцэж байна. Хятадын ШУА-ийн ШХАБ-ын судалгааны төвийн нарийн бичгийн дарга Сүнь Жуанжи хэлэхдээ, торгоны замын эдийн засгийн бүс нь ШХАБ-д улам олон сонголт авчирч, ирээдүйд Европ Азийн бүс нутгийн хөгжлийг ахиулах болно. ШХАБ нь торгоны замын эдийн засгийн бүсэд хамтарсан бүтээн байгуулалт болон механизмийн баталгаа хангах болно гэжээ.

Энэ орны 5-р сард дарга Ши Жиньпин Москвад ерөнхийлөгч Путинтэй торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалт болон Европ Азийн эдийн засгийн холбооны байгуулалтыг уялдуулах тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, бүс нутаг алсалсан эдийн засгийн хөгжлийн үзэл баримтлал болон тогтолцоо, механизмжсан олон улсын холбоог уялдуулах зорилт тавилаа. ШХАБ нь энэхүү ашиг сонирхолын уялдааг биелүүлэх чухал тавцан болох эрмэлзэлтэй байна. ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Мезецев хэлэхдээ, үг3

торгоны замын эдийн засгийн бүс байгуулах санаачлага бол макро үзэл ойлголт төдийгүй ирээдүйрүү чиглэсэн юм. Дараачийн алхамд бид энэ талаар үлэмж хэмжээний ажил хийж, торгоны замын эдийн засгийн бүсийн ойлголт болон ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө болон стратегийг зохицуулж, өөрийн орны ашиг сонирхол болон урт хугацааны хөгжлийн зорилтоо улам боловсронгуй болгох хэрэгтэй байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе