• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" санаачилга, Европын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний уялдааг ахиулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-12-15 14:00:19

 15-нд Хятадын Ардын банкны албаны хүн хэлэхдээ, Хятад улс Европын хөгжлийн банкинд нэгдэн орох нь "Нэг бүс нэг зам" санаачилга болон Европын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний уялдаа холбоог ахиулж, Хятадын талын Европын хөгжлийн банктай Төв, Зүүн Европ, Газрын дундад тэнгисийн зүүн болон өмнөд нутаг, тэрчлэн Төв Азийн бүс нутагтай олон төрлийн төсөл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа явуулахад өргөн уудам орон зайг хангах болно гэжээ.  

Хятад улс Европын хөгжлийн банкинд нэгдэн орох нь талуудын ашиг сонирхолд нийцэж, харилцан ашигтай хамт хөгжих сонголт юм. Хятад улс тус банкны гишүүн болсны дараа, гишүүн орны үүргээ нухацтай биелүүлж, тус банкны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох бөгөөд тус банк болон бусад гишүүн орнуудтай туршлага солилцон, нэгдсэн хөрөнгө оруулалт, хөгжлийн туслалцаа үзүүлэх зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно гэж Хятадын Ардын банкны албаны хүн хэлжээ.

Хятадын Ардын банкны мэдээлснээр, Хятад улс зээлийн бус гишүүн орны хувиар Европын хөгжлийн банкинд нэгдэн орно, тус банк Хятадад ажил төрөл явуулахгүй. Харин Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон санхүүгийн байгууллага тус банктай зээлийн гишүүн оронтой төсөл, санхүүгийн хамтын ажиллагаа өрнүүлж болно. Европын хөгжлийн банкийг байгуулж байгаа нь Төв, Зүүн Европын орнуудын эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүлэх зорилготой юм. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе