• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 14 дэх хурал болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-12-15 19:28:57

Хятад улсын 15-ны үдээс өмнө Жэнжөүгийн олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 14 дэх хурлыг даргалан хуралдуулав. Ли Кэчян ерөнхий сайд хуралд оролцоо Орос, Монгол, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистан, Пакистан, Афганистан, Энэтхэг, Иран, Беларус зэрэг орны ерөнхий сайд нар ба төлөөлөгчидтэй өнөөгийн нөхцөл байдалд тулгарч буй өрсөлдөөн сорилтуудыг хэрхэн даван туулах ба хамтын хөгжлийг биелүүлэх талаар санал бодлоо солилцжээ.

Ли Кэчян, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсан 14 жилийн турш ер бусын түүхэн замналыг туулахдаа, эрх тэгш, харилцан итгэлцсэн, хамтран ажиллаж, хамтын ялалт байгуулахаар зорилтоор, гишүүн орнуудад үр өгөөж хүртээж, бүс нутгийн тогтвортой хөгжлийг урагшлуулахын тулд хүчин зүтгэсээр ирсэн. Бид цаашид Торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалтыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хөгжлийн стратеги болон Ази Европын эдийн засгийн холбоо зэрэг механизмтай уялдуулж, нээлттэй, багтаамжтай хөгжлийн үр өгөөжийг хамтдаа эдлэхийг зорин ажиллах болно. Түүнчлэн аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм соёл уламжлалын 3 салбарын үндсэн дээр хамтын ажиллагааны 6 тавцан гаргаж, талуудын найрсаг хамтын ажиллагааг батжуулж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг шинэ шатанд ахиулан, хүн төрөлхтөнд өр өгөөжийг нь хүртээх хүсэж байна гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе