• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газар тариалангийн хөгжлийг ахиулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-12-15 11:21:57

12-р сарын 14-нд Бээжин хотноо газар тариалангийн хөгжил өөрчлөлтийн тухай теле хурал болж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян үг хэлсэн байна. Ван Ян: Газар тариалангийн өөрчлөлт хөгжлийг ахиулах тухай Намын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэрийг сайтар хэрэгжүүлж, зах зээлийн эдийн засгийн социалист өөрчлөлтийн чиглэл, газар тариалангаар үндэс болгохыг баримтлан, механизмын иновацыг эрчимжүүлэх хэрэгтэй. Үүний тулд хөгжлийн арга замын өөрчлөлтийг ахиулан, газар тариалангийн шинэчлэлийг урьдчилан биелүүлэхийн зэрэгцээ чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах ахицыг түргэтгэх нь чухал юм гэжээ.

Тэрээр: Тариалангийн өөрчлөлт хөгжил бол газар тариалангийн үйлдвэрлэлийн шинэчлэлийн ахицыг түргэтгэн, хүнсний аюулгүй байдлыг тогтворжуулах төдийгүй Хятадын онцлог бүхий газар тариалангийн үйлдвэрлэлийн системийн ахицыг баримтлахад орлуулшгүй чухал юм. Мөн газар тариалангийн үйлдвэрлэлийн өөрчлөлт, улсын өмчийн тариалангийн талбайн менежмент, орон нутгийн менежментийг эрчимжүүлнэ. Үүний зэрэгцээ тариалангийн хөгжлийн дотоод эрчим хүчийг сайжруулж, олон улсад өрсөлдөх чадвартай шинэ хэлбэрийн газар тариалангийн аж ахуйн бүлэглэл байгуулна. Газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бааз суурийг өргөн цар хүрээнд байгуулахыг чухалчилж, олон төрлийн тариалангийн менежментийг хөгжүүлнэ. Газар тариалангийн бүтээгдэхүүн боловсруулах эргэлтийг хөгжүүлэн, тариалан, аж үйлдвэр, үйлчилгээний салбарын нэгдмэл хөгжлийг ахиулна. Тариалангийн аж ахуйн шинэ систем, үйлдвэрлэх систем, менежментийн систем байгуулж, газар тариаланг хүнсний аюулгүй байдлыг баримталдаг, тариалангийн бүтээгдэхүүн нийлүүлэх, газар тариалангийн шинэ хэлбэрийн бүтээн байгуулалтын үлгэр жишээ орон болгон бүтээн байгуулна. Үүний тулд газар тариалангийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, нийтийн үйлчилгээ, нийгмийн баталгааны механизмыг сайжруулан, орлогын стандартыг дээшлүүлнэ. Дотоодын холбогдох салбарууд зохион байгуулалт, удирдлагаа эрчимжүүлэн, төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулахын зэрэгцээ газар тариалангийн салбарын өөрчлөлт шинэчлэл амжилтад хүрэхийг баталгаажуулах хэрэгтэй гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе