• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүндэтгэлийн хүлээн авалт зохиожээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-12-15 09:52:33

БНХАУ-д айлчлан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн буюу ерөнхий сайд нарын зөвлөлийн 14 дэх бага хуралд оролцох гэж байгаа улс орнуудын удирдагчдад зориулан Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 14-ний орой Жэнжөү хотод хүндэтгэлийн хүлээн авалт зохиожээ.

Хүлээн авалт дээр Ли Кэчян хэлэхдээ, өнгөрсөн 14 жилд ШХАБ нь хөрштэйгөө найрсгаар харьцах, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх замаар замнаж, "Харилцан итгэлцэх, харилцан ашигтай байх, эрх тэгш, зөвшилцөл, олон ургалч үзэл, соёл боловсныг хүндэтгэх, хамтын хөгжлийг эрэлхийлэх" гэсэн "Шанхайн зориг санаа"-г тууштай баримталж, бүс нутгийн эв нэгдлийг биелүүлж, зөвшилцлөөр дамжин санал бодлоо нэгтгэх зарчмаар улс хоорондын харилцаа болон ШХАБ-ын үйл хэргийг зохицуулж, "холбоо үл байгуулах, сөргөлдөхгүй байх, гуравдагч талд чиглэхгүй байх" болон гадаадад нээлттэй байх зарчмын дагуу бүс нутаг болон олон улсын үйл хэрэгт оролцсоноор бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтийг хамтаар ахиулсан гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, энэ удаагийн хурлаар улс орнуудын хөгжлийн стратегийг улам сайн уялдуулж, олон улсын үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, хамтаар анхаарал хандуулж байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо улам сайн солилцохыг Хятадын тал хүсэж байна гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе