• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Казахстаны ерөнхий сайдтай уулзав

CRI       (GMT+08:00) 2015-12-16 14:59:26

Хятад улсын дарга Ши Жиньпин 16-нд Жэнжян мужийн У Жэньд Казахстаны ерөнхий сайд Карим Массимовтой уулзав.

Ши Жиньпин эн тэргүүнд, өнөөдөр Казахстаны тусгаар тогтнолын өдөр юм. Би Хятадын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Казахстаны ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлье гэв.

Ши Жиньпин, энэ он бол Хятад, Казахстаны иж бүрэн стратегийн түншийн харилцаа түргэцтэй хөгжсөн нэг жил юм. Хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагаа маш олон онцлог тал болон ололт амжилтад хүрэв. Бид цаашид улам урагш чармайж, хоёр орны улс төрийн дээд хэмжээний итгэлцэл болон стратегийн нягт хамтын ажиллагааг улам илүү бодит үр дүн бүхий хамтын ажиллагааны ололт бүтэмж болгон өөрчилж, хоёр орны ард түмэнд илүү сайн ашиг тус бүтээх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин: Хятадын тал Казахстаны талтай чөлөөт худалдааны төлөвлөлтийн талаар хайн сүвэгчлэхэд бэлэн байна. Хүмүүсийн ирж очиход тус дөхөм үзүүлж, хүмүүнлэгийн солилцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Аюулгүйн хамтын ажиллагаагаа чангатгаж, "гурван хүчин", зэвсэг хууль бус хил давуулах зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт хамтаар цохилт өгөх хэрэгтэй. Хоёр тал тухайн бүс нутгийн улс орнуудтай олон талт аюулгүйн хамтын ажиллагаагаа нягтруулах хэрэгтэй гэсэн байна.

Карим Массимов: хоёр талын худалдаа эдийн засаг, үйлдвэрлэх хүч, дэд бүтцийн байгуулалт зэрэг олон салбарын хамтын ажиллагааг идэвхтэй үр дүнд хүргэхэд Казахстаны тал бэлэн байна. Хятадын тал G20-ийн Ханжөү-гийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахыг Казахстаны тал дэмжинэ гэжээ.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе