• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван Гэн-нянь Японы Наганогийн засаг даргатай уулзав

CRI       (GMT+08:00) 2015-12-16 16:41:10

12-р сарын 15-нд Хятадын Олон Улсын Радиогийн дарга Ван Гэн-нянь тус радиод зочилсон Японы Нагано мужийн засаг дарга Абе Шюичи, Наганогийн Япон-Хятадын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга Айзава Такао, Нагано-гийн Бээжингийн сонсогчдын холбооны дарга Нишида Сецуо нартай уулзав.

Ван Гэн-нянь эн тэргүүнд Абе Шюичи нарын айлчлалыг угтаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр, хойшид хоёр тал харилцаа хамтын ажиллагаагаа чангатгаж, сонсогчдын клуб болон күнзийн хичээлийн тэнхим зэрэг хамтын ажиллагааны төслийг хамтдаа сайтар бүтээн байгуулахыг хүсэж байна гэв.

Ван Гэн-нянь: Японы сонсогчид бол ХОУР-гийн хамгийн халуун сэтгэлтэй сонсогч олны нэг бөгөөд радиогийн нэвтрүүлэгт хамгийн идэвхтэй оролцдог. Хойшид ХОУР нэвтрүүлгээ улам сайн хийхийн зэрэгцээ онлайн нэвтрүүлэг, видео нэвтрүүлэг түүнчлэн Японд хандуулсан бусад соёлын солилцооны арга хэмжээнд мэдээллийн хэрэгслийн үүргээ улам сайтар гүйцэтгэх болно. Энэ талаар Нагано мужийн талаас дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

ХОУР хоёр талын харилцаа хамтын ажиллагааг урагшлуулах явдлыг урт удаан хугацаагаар дэмжсээр ирсэн явдалд Абе Шюичи талархал илэрхийлээд, цаашид хоёр тал мэдээллийн хэрэгслийн болон соёлын солилцооны улам олон хэлбэрийн үйл ажиллагааг хайн сүвэгчилж, зохион өрнүүлэхийг хүсэж байна гэжээ.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе