• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гоёл зүүлтийн урлагийн үзэсгэлэн нээгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-12-16 17:31:11

16-нд гоёл зүүлтийн урлагийн олон улсын 2 дахь үзэсгэлэн Бээжингийн хувцас заслын дээд сургуулийн Жүн Гуанцүнь дэх загварын үйлдвэрлэлийн шинэчлэлийн паркт баяр ёслолын байдалтай нээгдлээ. 2003 онд Бээжин хот гоёл зүүлтийн урлагийн олон улсын анхдугаар үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсны дараа, дэлхийн үнэт эдлэлийн шилдэг урлаач болон дизайнерууд дахин Бээжинд хуран цугларч байгаа нь энэ юм.

Энэ удаагийн үзэсгэлэн "гоёл зүүлтэд хязгаар үгүй" сэдвээр явагдаж, адил бус соёлын солилцоо хийгээд харилцааг харуулж, гоёл зүүлтийн урлагийн бүтээлийн олон талт урсгалыг ахиулж, урлагийн бүтээлийн адил бус ойлголт болон сэтгэмжийн төлөөх солилцоо харилцаатай индэр болон орон зай хангах зорилготой юм. Уг үзэсгэлэнд дэлхийн 48 орон болон бүс нутгаас хүрэлцсэн ирсэн 300 орчим уран бүтээлч, дизайнерийн 1000 гаруй уран бүтээлийг сонгон оролцуулсан байна.

Хятадын залуучуудын урлагийн олон улсын солилцооны төв, Хятадын нутаг дэвсгэр, эх баялагийн яамны гоёл зүүлтийн удирдлагын төв, Бээжингийн олон улсын зураг төсөл боловсруулах комисс, Бээжингийн хувцас заслын дээд сургуулиас уг үзэсгэлэнг голлон зохион байгуулж, 23-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд мөн дотоод гадаадын дизайнеруудын солилцооны чуулга уулзалт, дотоод гадаадын дээд сургуулиудын гоёл зүүлтийн зураг төслийн боловсролын солилцоо зэрэг баялаг агуултай үйл ажиллагаанууд болох юм.\Ган\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе