• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжингийн 2022 оны Өвлийн Олимпыг зохион байгуулах хороо албан ёсоор байгуулагдав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-12-16 09:13:59

Хятадын ОУР-ын мэдээ, Бээжингийн 2022 оны Өвлийн Олимп болон Пара олимпыг зохион байгуулах хороо 12-р сарын 15-ны өдөр Бээжинд албан ёсоор байгуулагдав. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, 24-р Өвлийн олимпын удирдах хэсгийн дарга Жан Гаоли их хуралд оролцсон байна. Их хурлаас, Бээжин хотын намын хорооны дарга Гүө Жиньлүн Бээжингийн Өвлийн олимпын зохион байгуулах хорооны даргаар, Хятадын Олимпын хорооны дарга Лю Пэн, Бээжин хотын дарга Ван Аньшүнь, Хэбэй мужийн дарга Жан Чинвэй, Хятадын Пара олимпын хорооны дарга Жан Хайди гүйцэтгэгч даргаар томилогдсон байна.

Жан Гаоли хэлэхдээ, 2022 оны өвлийн олимпыг сайн зохион байгуулах нь Хятадын олон улсын олимпын их гэр бүлд хийсэн амлалт болох юм. Бас ч Бээжин, Тяньжин, Хэбэй мужийг хамтаар хөгжүүлэх стратегийн чухал арга хэмжээ болох юм. Намын Төв хороо, Төрийн зөвлөл үүнийг маш их хүндэтгэж байна гэжээ.

Олон улсын олимпын хорооны дарга Бах Бээжингийн Өвлийн олимпын зохион байгуулах хороонд баярын захидал ирүүлжээ. \Г.Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе