• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин дарга тусгай сэдвээр илтгэл тавьжээ

CRI       (GMT+08:00) 2015-12-16 17:13:32

Дэлхийн Интернет Сүлжээний 2-р бага хурал 16-ны үдээс өмнө Жэжян мужийн Үжэнь сууринд нээгдэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн арга хэмжээнд оролцон, тусгай сэдвээр илтгэл тависан байна. Тэрээр илтгэлдээ "Интернет сүлжээ бол хүн төрөлхтний хамтын өв байж, улс орнууд интернет сүлжээн дэх хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар байгуулж, интернетээр харилцан холбогдож, хүн төрөлхтөн улам сайн сайхан ирээдүйг цогцлоон байгуулахад хүч сэлбэх ёстой гэдгийг онцоллоо.

Ши Жиньпин, Хятад улс мэдээжүүлэлтийг хурдтай хөгжүүлэх үе шатанд байгаа. 13-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улс интернетийн хүчирхэг гүрэн байгуулахаар чармайж, интернетийн хөгжлийн ололт амжилтыг 1 тэрбум 300 сая гаруй иргэддээ хүртээх болно. Олон улсын хамтын нийгэмлэг харилцан хүндэтгэж, харилцан итгэлцсэний үндсэн дээр зөвшилцөл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, интернетийн глобал засаглалын системийн өөрчлөлтийг ахиулахаар дамжин энх тайван, аюулгүй, нээлттэй, хамтран ажилласан интернетийн орон зай болон олон улсын интернетийн удирдлага засаглалын олон талт, ардчилсан, ил тод системийг хамтаар байгуулах ёстой гэжээ.

Пакистаны ерөнхийлөгч Мамнун Хусейн, ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев нар ч тус тус үг хэлж, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ү Хунбө НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муний бага хуралд ирүүлсэн захиаг уншиж дуулгасан байна.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе