• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Мамнун Хусейнтай уулзжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-12-16 15:41:01

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 16-ны өдөр Жэжян мужийн Үжэнь сууринд Пакистаны ерөнхийлөгч Мамнун Хусейнтай уулзжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ он гарснаас хойш Хятад Пакистаны өндөр дээд зиндааны хэлхээ холбоо нягтарч, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжсөн. 4-р сард би Пакистанд төрийн айлчлал хийх үеэр, хоёр талаараа хоёр орны харилцааг байнгын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа болгон шат өгсүүлж, Хятад Пакистаны эдийн засгийн хонгил байгуулахаар төв болгон, Гвадар гарам, эрчим хүч, зам харилцааны дэд бүтцийн байгуулалт, аж үйлдвэрийн хамтын ажиллагаагаар гол болгосон "1+4" хамтын ажиллагааны төлөв байдлыг тогтоож, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжилд стратегийн төлөвлөгөө хийсэн юм. Пакистаны талтай хамтаар чармайж, хоёр орны байнгын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулж, хоёр оны найрамдал, ажил хэрэгч хамтын ажиллагааг тэлж өргөтгөхөд улам сайн үйлчлүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Үүний зэрэгцээ, бид эрхбиш хоёр талын өндөр дээд зиндааны хэлхээ холбоог хэвээр байлгаж, хоёр орны засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам, цэрэг армийн солилцоог урамшуулан, Хятад Пакистаны эдийн засгийн хонгилын эхний үе шатны байгуулалтыг сайтар хийж, хонгил дагуух бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дайчилж, иргэдэд ач тусыг нь хүртээх хэрэгтэй. Түүнчлэн ирэх жил тохиох хоёр орон дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээнүүдийг сайтар төлөвлөх хэрэгтэй. Мөн аюулгүйн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэргээр зөвшилцөл болон зохицуулалтаа эрчимжүүлж, хоёр орны хамтын ашиг сонирхлыг хамгаалах ёстой гэжээ.

Мамнун Хусейн хэлэхдээ, энэ жил бол Пакистан Хятадын найрсаг солилцооны жил байж, ирэх онд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиох болно. Хоёр орны харилцааны хөгжилд Пакистаны тал сэтгэл өндөр байна гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе