|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 15-ны үдээс хойно Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 14 дэх хуралд оролцож буй олон орны удирдагч нартай хамтаар Жэнжөү хотын Жэндүн шинэ хотын бүтээн байгуулалттай танилцлаа.
Ли Кэчян, хотжилт бол Хятадын хамгийн их дотоод эрэлт хэрэгцээ юм. Төв баруун нутгийн хөгжилд асар их нөөц боломж байна. Бид өөрчлөлт шинэчлэлийн дагуу хүн төвтэй шинэ хэлбэрийн хотжилтыг бүтээн байгуулж, эрэлт хэрэгцээг үр ашигтай нэмэгдүүлэн, Хятадын эдийн засгийг дунд дээд түвшний хурдаар ахиулахын зэрэгцээ олон оронтой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх болно. Хятад улс ШХАБ-ын гишүүн орнууд болон ажиглагч орнуудтай шинэ хэлбэрийн хотжилтын хамтын ажиллагааг ахиулж, Хятад улс тэр дундаа Хятадын төв баруун бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтаар хожих хөгжлийн шинэ хуудсыг нээхэд бэлэн байна гэжээ.
Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Шинэ хэлбэрийн хотжилтын бүтээн байгуулалт хөгжлийн саруул ирээдүйтэй төдийгүй, хамтын ажиллагааны ихээхэн боломж нээгдэж байна. Олон орон өөр өөрийн хөгжлийн хэрэгцээ шаардлагын дагуу Хятадын шинэ хэлбэрийн хотжилтын бүтээн байгуулалттай уялдан ажиллаж, Хятадын төв баруун бүс нутгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулахад бэлэн байна гэж олон орны удирдагч нар илэрхийлжээ.
\Навч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |