|
|
||
17-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Ардын их хурлын ордонд ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ли Кэчян, олон улсын улс төр, эдийн засаг, банз санхүүгийн байдал будлиантай байгаа орчин нөхцөлд Хятад улс Оростой харилцан хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа урагшлуулан, хоёр талын хөрөнгө нийлүүлэлтэд дөхөм үзүүлэх, эрчим хүч, банк санхүү, сансар аялал, хөдөө аж ахуй, цэргийн технологи зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад Оросын ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулахыг бид хүсэж байна гэжээ.
Ли Кэчян, аюулгүйн байдалд заналхийлж буй асуудлууд өдөр ирэх тусам хурцдаж байгаа тул, бүс нутгийн болон дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалан, хүн төрөлхтний хамтын хөгжил цэцэглэлтийн төлөө Хятад улс Оростой зуузай холбон урагшлахад бэлэн байна гэдгээ онцолжээ.
Уулзалтын дараа Ли Кэчян, Дмитрий Медведев "Хятад Оросын ерөнхий сайдын 12-дахь удаагийн тогтмол уулзалтын нэгдсэн албан мэдээ"-нд гарын үсэг зурж, мөн эрчим хүч, хөрөнгө оруулалт, банк санхүү, дээд технологи, гааль, боловсрол, аялал жуулчлал зэрэг гучаад салбарын хамтын ажиллагааны гэрээ бичиг байгуулах арга хэмжээнд оролцжээ.
\Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |