• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ирэх жил Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 6.6-6.8 хувийн хооронд байх төсөөлөл гарлаа

CRI       (GMT+08:00) 2015-12-17 17:01:27

Хятадын НШУА 16-нд Бээжин хотноо "2016 оны Хятадын эдийн засгийн байдлын шинжилгээ, төсөөллийн хөх ном"-ыг гаргалаа. Тус хөх номд тэмдэглэснээр, 2015-2016 онд Хятадын эдийн засаг шинэ төлөвд зохицон хэвийн байдлаар хөгжиж ирсэн тул хатуу газардах байдал гарахгүй. Урьдчилсан тооцооллоор бол, 2016 онд Хятадын инфляцын дарамт үргэлжлэх тул эдийн засгийн өсөлтийн хурд 6.6-6.8 хувийн хооронд байх болно.

Тус хөх номд заахдаа, 2015 онд эдийн засгийн шинэ байдалд, Хятадын эдийн засгийн бүтцийн тохируулалт түргэсч, өсөлтийн шинэ эрч хүч бүрдэж ирсэн хэдий ч эдийн засгийн өсөлтийн шинэ хуучин эрч хүчний халаа сэлгээ, хуваарилалт, зөрүү зэргийн улмаас өсөлтийг тогтоон барих, үйлдвэрлэлийн чадамжийг сааруулах, хөшүүргийг арилгах хоорондын бодлогыг зохицонгуй тэнцвэртэй байлгах талаар бэрхшээл, сорилт нэмэгдсэн юм. Урьдчилсан тооцооллоор, энэ жилийн эдийн засгийн өсөлтийн хурд 7 хувь орчимд хүрнэ. 2016 он нь Хятадын 13-р 5 жилийн төлөвлөгөөний эхний жил төдийгүй, эдийн засаг шинэ төлөв нөхцөлд зүй ёсны хэмжээнд өсөн төлжиж, ажил олголт, барааны үнэ ханш тогтвортой үргэлжилж байгаа учраас хатуу газардахгүй нь мэдээж. Ирэх жил Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 6.6-6.8 хувийн хооронд байх болно гэжээ.

Хөх номын дэд редактор, НШУА-ын тоо эдийн засаг хийгээд технологийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал Ли Шүэ-сүн хэлэхдээ, иймэрхүү хурдтай нэмэгдлийг биелүүлэх нь ирэх оны Хятадын эдийн засагт авч хэлбэл хялбар явдал биш юм гэжээ.

Хятадын НШУА-ын дэд захирал асан Ли Ян хэлэхдээ, өнөө Хятадын эдийн засаг нэгэнт тал бүрээр, ерөнхийлсөн, агуулгын чанартай өсөлтийн замд орсон. Энэ нь зөвхөн өсөлтийн хурдыг хараад байх биш, харин өсөлтийн үр ашиг, тогтвортой байдлыг азнах цаг болсныг зааж байна гэжээ.

Хятадын эдийн засаг дан ганц тоо хэмжээний нэмэгдэл, даруй ядуурлаас ангижрах, үе шатыг хөөцөлдөх байдлыг өнгөрөөсөн, өнөө дунд зэрэглэлийн орлогоос давах зам руу ахиж, хүн бүхэнд хөгжлийн үр ашгийг хүртээх зорилт тавьж байна. GDP-ээс гадна, хүмүүсийн амьдралыг улам таатай байлгах, хурдтай нэмэгдлээс гадна, нэмэгдлийн чанар чансаа, үүрэг хариуцлагын үр ашиг, нэмэгдлийн тогтвортой байдлыг хичээх болсон. Иймээс Хятадын эдийн засгийн байдалд судалгаа хийхдээ уулын байдлаасаа ангижрах шаардлагатай юм. Өнөө бид бүх хүчээ байгаль орчин, чанар чансаа, үр ашиг дээр төвлөрүүлэх хэрэгтэй байна гэж онцолжээ.

Үүнээс гадна, 2016 он гэхэд Хятадын CPI-г бага зэрэг нэмэгдүүлж, PPI-г үргэлжлэн тав дахь он хүртэл бууруулах болно гэж Хөх номд тэмдэглэжээ.
  
Хятадын эдийн засаг бууралтын дарамт болон дифляцийн дарамтад нүүрлэж буй өнөөгийн байдалд, "тогтвортой өсөлт, өсөлтийн үр ашиг"-ийг санхүүгийн бодлогын чухал тал болгохыг Хөх номд бас санал болгожээ. Энэ талаар Ли Шүэ-сүн хэлэхдээ, "Банк санхүүгийн идэвхтэй бодлого хэрэгжүүлэх нь эрэлт хэрэглээг нэмэгдүүлэх шууд үүрэг гүйцэтгэнэ. Засгийн газрын хөрөнгө оруулалтыг зохих хэмжээгээр нэмэгдүүлэх нь дэд бүтцийн байгуулалтын хөрөнгө оруулалт дахь банк санхүүгийн капитал хөрөнгийн хөтөлж жолоодох үүрэг болон иргэдийн хөрөнгө оруулалтыг дайчлах үүргийг гүйцэд бадруулахад ашигтай юм. 2016 Онд санхүүгийн алдагдал 2 триллион 120 тэрбум юань болтол нэмэгдэж болохыг сануулж байна. Түүнчлэн тусгай төслийн бүтээн байгуулалтын төрийн бондыг зохих хэмжээнд тарааж, орон нутгийн татварын шинэ системийг түргэн байгуулж, орон нутгийн санхүүгийн татварын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй" гэжээ.

Хөх номд цааш нь тэмдэглэхдээ, ирэх онд бүтцийн хувьд чөлөөтэй валютын бодлого хэрэгжүүлнэ. Хүүг зах зээлээр удирдуулж үнэ ханш тогтоох механизмын байгуулалтыг түргэтгэж, юанийн бусад валютуудтай харьцах завсрын ханшийг мөрдөж, урьдчилан сэргийлж, мөн тогтворжуулахаар дамжин үндэстэн дамнасан капитал хөрөнгийн хяналт удирдлагаа эрчимжүүлнэ. Түүнчлэн олон дэд давхарга бүхий хөрөнгийн зах зээлийн хөгжлийг ахиулж, хөрөнгийн зах зээлийн эрүүл тогтвортой дэг журмыг бий болгож, банк санхүүгийн бүтцийг өөрчлөн, нөөцийн хуваарилалтыг нь сайжруулна. Үүний зэрэгцээ, банк санхүүгийн байгууллагын засаглалын тогтолцооны өөрчлөлтийг түргэтгэж, эрсдэлээс сэргийлэх макро хяналт удирдлагыг өөрчлөн сайжруулж, банк санхүүгийн системчилсэн эрсдэл үүсэхээс сэргийлэх хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе