|
|
||
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 16-ны үдээс хойно Ардын их хурлын ордонд Киргизийн ерөнхий сайд Темир Сариевтай хэлэлцээ хийжээ.
Ли Кэчян хэлэхдээ, Киргизтэй эдийн засгийн харилцан нөхөх давуу талаа бадруулж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хөгжлийн өөдрөг байдлыг хэвээр хадгалж, худалдааны бүтцийг улам өөрчлөн сайжруулахад Хятадын тал бэлэн. Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн хүчин болон хөрөнгө оруулалт зэрэг салбарын хамтын ажиллагааны тухай идэвхтэй зөвшилцөж, дэд бүтцийн байгуулалтыг түргэтгэн, хөдөө аж ахуй, эрчим хүч, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр ард түмэнд улам их ач тус хүртээх ёстой. Хятад Киргиз хууль хэрэгжүүлэх, аюулгүйн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, терроризмын заналхийллийг хамтаар зохицуулж, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт цохилт өгч, бүс нутгийн энх тайван, амар амгалан байдлыг хамтаар хамгаалж, эдийн загийн хөгжилд нааштай орчин бүрдүүлэх хэрэгтэй. Хоёр талаараа мөн бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ боломжийг ашиглан, ШХАБ болон гишүүн орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааны түвшинг улам дээшлүүлэхээр үргэлжлэн зүтгэх ёстой гэжээ.
Темир Сариев хэлэхдээ, Хятад улстай хөгжлийн стратегиа уялдуулж, олон төрлийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, хоёр орны стратегийн түншийн харилцааг цааш хөгжүүлэхэд Киргиз бэлэн гэжээ.
Хэлэлцээний дараа, хоёр орны ерөнхий сайд нар Хятад Киргизийн Засгийн газрын хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурж, банк санхүү, соёл, эрчим хүч зэрэг салбарын бичиг баримтыг үзэглэхэд оролцжээ. Темир Сариев ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 14-р хуралд оролцохоор Хятад улсад айлчилж байгаа юм.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |