• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Монгол зүйр цэцэн үгийн соёл судлал" номын судлан ярилцах хурал болов

CRI       (GMT+08:00) 2015-12-18 18:26:26

12-р сарын 18-нд Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургуульд Хөгжих профессорын туурвисан "Монгол зүйр цэцэн үгийн соёл судлал" номын судлан ярилцах хурал боллоо.

Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, Төвийн Үндэстний Их Сургууль, Бээжингийн Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Монгол улсын Их Сургууль, Монгол Улсын Улаанбаатар Их Сургуулийн эрдэмтэн мэргэд нэгэн танхимд цугларан монгол зүйр цэцэн үгийн судалгааны тухай ярилцаж, Хөгжих профессорын туурвисан "Монгол зүйр цэцэн үгийн соёл судлал" ном бол монгол зүйр цэцэн үгийг соёл судлалын талаас системтэй судалсан анхны бүтээл гэж санал нэгтэй үзсэн байна.

Хөгжих профессор болон түүний гэргий Бээжингийн Хэлний Их Сургуулийн багш Чулуунцэцэг нарын олон жилийн судалгаа, нөр их хөдөлмөрийн үр шимээр энэ ном бүтэж ийнхүү олны хүртээл болоод байна.

Хөгжих профессор аспирантурт суралцах хугацаандаа оньсого таавраар судалгаа хийж, "Монгол оньсогын бүрэн түүвэр" ном хэвлүүлжээ. Тэрээр сүүлийн жилүүдэд монгол зүйр цэцэн үгийн тухай судалж, "Монгол зүйр цэцэн үгийн судлал", "Монгол зүйр цэцэн үгийн соёл судлал" хэмээх хоёр ном хэвлүүлсэн юм.

"Монгол зүйр цэцэн үгийн соёл судлал" ном зургаан бүлэгтэй бөгөөд үүнд Монголчуудын үндэстний зан чанар, амьдрал үйлдвэрлэлийн зан үйл, шашин шүтлэгийн соёл, бэлгэдэл соёл, далд зүйрлэл, соёлын харилцаа зэрэг агуулгыг хамруулжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе