|
|
||
Төвийн эдийн засгийн ажлын хурал 18-21-нд Бээжин хотноо боллоо. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд үг хэлж, 2015 оны эдийн засгийн ажлыг дүгнэж, 2016 оны эдийн засгийн ажлыг байршуулж, "13-р таван жил"-ийн төлөвлөгөөний санал шаардлагыг голчлон гүйцэтгэж, бүтцийн өөрчлөлтийг ахиулан, эдийн засгийн эрүүл тогтвортой хөглийг ахиулах хэрэгтэй гэжээ.
Ли Кэчян хуралд үг хэлж, 2016 оны макро эдийн засгийн бодлогын чиглэлийг тодорхойлон, 2016 оны эдийн засаг нийгмийн хөгжлийн гол гол ажид бодитой байршуулалт хийжээ.
2016 он бол бүтцийн чанартай өөрчлөлтийн бэхшээлтэй асуудлыг даван туулах зангилаагийн жил, өөрчлөлт хийж, нээлттэй байлгахыг баримталж, тогтвортой өсөлтийг ахиулах ерөнхий чиг хандлагыг баримталж, тогтвортой хөгжүүлэн, бүтцэд тохируулалт хийж, иргэдийн амьдралд тустай, эрсдэлээс сэргийлсэн, макро бодлого нь тогтвортой, үйлдвэрлэлийн бодлого нь оновчтой, микро бодлого нь амьдлаг, өөрчлөлтийн бодлого нь бодитой, нийгмийн бодлого нь үндсэн шатанд хэрэгжсэн байх ерөнхий үзэл санааг баримталсан байх хэрэгтэй гэж хуралд онцолжээ.
Ирэх жил болон хойшдын жилүүдэд ерөнхий эрэлт хэрэгцээг зохих хэмжээгээр өргөтгөхийн зэрэгцээ хангалтын талын бүтцийн өөрчлөлтийг чангатгаж, харилцан уялдсан таван бодлогоор дэмжих хэрэгтэй гэжээ.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |