• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвийн эдийн засгийн ажлын хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-12-21 19:20:00

Төвийн эдийн засгийн ажлын хурал 12-р сарын 18-21-нд Бээжин хотноо боллоо. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян болон ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар хуралд оролцлоо.

Ши Жиньпин хуралд чухал үг хэлж, 2015 оны эдийн засгийн ажлыг дүгнэж, одоогийн гадаад дотоодын эдийн засгийн нөхцөл байдлыг судлан, 2016 оны эдийн засгийн ажлыг байршууллаа.тэр хэлсэн үгэндээ  "13-р таван жил"-ийн төлөвлөгөөний санал шаардлагыг хэрэгжүүлж, бүтцийн өөрчлөлтийг ахиулан, эдийн засгийг эрүүлээр тогтвортой хөгжүүлэх явдал гол болж байна гэжээ.

Ли Кэчян хуралд үг хэлж, 2016 оны макро эдийн засгийн бодлогын чиглэлийг тодорхойлон, 2016 оны эдийн засаг нийгмийн хөгжлийн гол гол ажлыг бодитойгоор байршуулсан бөгөөд хурлын дүгнэлтийг хийлээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе