• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр талын хамтын ажиллагааны шинэ хуудсыг сөхлөө

CRI       (GMT+08:00) 2015-12-21 10:27:26

Хятад-Өмнөд Солонгос, Хятад-Австралийн чөлөөт худалдааны хэлэлцээр 20-ноос албан ёсоор хэрэгжиж, анх удаа гаалийн татвараа бууруулсан байна. Чөлөөт худалдааны энэ хоёр бүс ажиллаж эхэлснээр Хятад-Өмнөд Солонгос, Хятад-Австралийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэсэн байна.

Хятад-Өмнөд Солонгос, Хятад-Австралийн чөлөөт худалдааны бүсийн байгуулсан нь "Эргэн тойрны орнуудаараа үндэс болгон чөлөөт худалдааны бүс байгуулах стратеги хэрэгжүүлж, дэлхий дахинд хандсан өндөр баримжаатай чөлөөт худалдааны бүсийн сүлжээг бий болгох"-ын төлөө Хятад улсын гаргасан хүчин чармайлтыг харуулсан байна. Энэ нь Хятад улс дэлхийн эдийн засгийн даяаршил, бүс нутгийн эдийн засгийн интеграцчилалд идэвхтэй оролцох, Хятадын засгийн газрын өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлж, гадаадад нээлттэй байхаа өргөтгөх итгэл болон шийдвэр зоригийг харуулж байна.

Хятад-Өмнөд Солонгос, Хятад-Австралийн чөлөөт худалдааны бүсийг байгуулсан нь багтаамжтай, олон ургалч дэлхийн эдийн засгийн удирдлагын идэвхтэй практик бөгөөд Ази Номхон далайн эдийн засгийн интеграцчиллын нэг чухал алхам болно. Хятад-Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны бүс нь Зүүн Хойд Азийн чөлөөт худалдааны чухал бүс болсны хувьд Хятад-Япон-Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны бүс, "Бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн бүх талын харилцааны хэлэлцээр" тохиролцох тэрчлэн Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүс байгуулахад чухал түлхэц үйлдэл үзүүлэх болно. Хятад, Австрали тус тус дэлхийн хоёр дахь том, 12-р том эдийн засгийн цогц болсны хувьд хоёр орны эдийн засгийн нийт хэмжээ Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын нийт хэмжээний 1\4 хувьтай тэнцэж байна. Хятад-Австралийн чөлөөт худалдааны бүс нь давуу талаараа харилцан нөхөж, харилцан ашигтай хамтран ажилласан хөгжлийн үндсэн дээр Ази Номхон Далайн эдийн засгийн интеграцчиллын үйл явцыг ахиулж, уг бүс нутгийн эдийн засгийн цогц хоорондоо харилцан уялдаж, хамтаар хөгжихөд тус дөхөм үзүүлэх болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе