• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

МХХСБС, МХНХС шинэ жилийн баярын хурлаа хийв

CRI       (GMT+08:00) 2015-12-21 16:37:50


Сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга, МУИС-ын Күнзийн институтийн захирал Жү Жүньли баярын хурлыг даргалав

МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Хятадын Хэл Соёл, Боловсролын сан, Монгол Хятадын Нийгмийн Хөгжлийн сан энэ сарын 20-ны орой Улаанбаатар хотын Шангрила зочид буудалд ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ХУРАЛ-аа хийж, өнгөрч буй 2015 оны ажлаа дүгнэж, сангийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнийг шагнаж урамшуулав. Хятадын Олон Улсын Радиогийн Монгол Улс дахь салбар нь "Хэвлэл мэдээллийн шилдэг хамтрагч байгууллага"-аар шалгарлаа.


Сангийн удирдах зөвлөлийн дарга, Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Тэргүүн Дай Шинжүнь үг хэлж байна

БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон Элчин сайдын яамны бусад дипломат ажилтнууд, сангийн гишүүн байгууллага болон МУ-ын холбогдох салбарын төлөөлөл гээд нийт 200 гаруй хүн баярын хуралд оролцов.


Хурлын талбай

Монгол Хятадын Хэл Соёл, Боловсролын сан, Монгол Хятадын Нийгмийн Хөгжлийн санг Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар санаачлан МУ-дахь Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагууд, хувь хүмүүстэй хамтран байгуулсан юм. Сан үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш олон зуун хүний сайхан сэтгэлийн дэмээр нийт 3,2 сая юань буюу ойролцоогоор 1 тэрбум төгрөгийн хандив төвлөрүүлж, 30 гаруй төсөл хөтөлбөрт 2,4 сая юань буюу 700 сая төгрөг зарцуулж, МУ-ын нийт 4000 гаруй сурагч, оюутан, ард иргэдэд хандивын тусламж үзүүлсэн байна. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \


МУ-дахь Хятадын цагаачдын холбооны тэргүүн Бай Шуанжань шагнал хүртэв


Чингис хаан группийн ерөнхийлөгч Жао Лэчэн шагнал хүртэв


Элчин сайд Шин Хаймин шагнал хүртсэн хүмүүстэй хамт


БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чиндүн "Хамгийн шилдэг стратегийн хамтрагч байгууллага"-аар шалгарсан МУИС-ын Күнзийн институтийн төлөөлөгч Жан Линд шагнал гардуулав


ЭСЯ-ны Соёлын зөвлөх Ли Вэй ХОУРадиогийн МУ дахь салбарын захирал М. Цэцэнд шагнал гардуулав


Дархан хотын Цай Хүн сургуулийн захирал Бямба талархал илэрхийлэв


БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин баярын үг хэлэв


Баярын цэнгүүн эхлэв


Дуулан бүжиглэж байна


Үшүүгийн үзүүлбэр

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе