• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015 оны Хятад, Монгол эдийн засаг худалдааны 10 чухал мэдээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-12-23 11:11:26

2016 он айлчлан ирэхийн өмнөхөн Хятадаас Монгол улсад суугаа элчин сайдын яам Монгол улсын холбогдох салбаруудтай хамтран 2015 оны Хятад, Монголын эдийн засаг худалданы хамтын ажиллагааны 10 чухал мэдээг шалгаруулжээ.


Нэг. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятад улсад төрийн айлчлал хийж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан.

Ши Жиньпин даргын урилгаар Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11-р сарын 9-11-нд Хятад улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлалын хугацаанд Ши Жиньпин дарга Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийж, хамтдаа Хятад, Монголын хоёр талын хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Үүнд 10 баримт бичиг нь Хятад, Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны томоохон төсөлтэй холбоотой эдийн засаг техник, хүнсний аюулгүй байдал, дэд бүтцийн байгуулалт, агаарын тээвэр, эрчим хүч, банк санхүү зэрэг салбаруудыг хамарсан байна.


Хоёр. Хятад, Монголын эдийн засгийн хонгилын байгуулалт урагштай ахисан байна.


7-р сарын 9-нд Ши Жиньпин дарга Оросын Уфа хотод Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Оросын ерөнхийлөгч В.Путин нартай Хятад, Монгол, Орос гурван орны төрийн тэргүүн нарын хоёр дахь уулзалт хийлээ. Энэ үеэр гурван орны төрийн тэргүүн нар Хятад, Монгол, Оросын хөгжлийн гурван талын хамтын ажиллагааны дунд хугацааны замын зургийг батлан зөвшөөрч, гурван орны холбогдох салбарууд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын төлөвлөгөөний хөтөлбөрийн ойлголцлын санамж бичиг зэрэг хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, гурван талын хамт найруулсан Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын төлөвлөгөөний хөтөлбөрийн ерөнхий загвар, гол агуулгыг тодорхойлсон байна.

Гурав. Хятад, Монголын яармаг амжилттай боло.


10-р сарын 23-27-нд Хятад, Монголын анхдугаар яармаг ӨМӨЗО-ны Хөх хотод амжилттай боллоо. Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар яармагт тус тус баярын захидал илгээсэн байна. Дэд ерөнхий сайд Лю Яньдүн, шадар сайд Оюунбаатар нар нээлтийн ёслолд оролцож, хоёр орны төрийн тэргүүн нарын баярын захидлыг тунхаглан уншсан бөгөөд гол сэдвээр үг хэлсэн байна. Яармаг тал нутаг торгоны зам-эдийн засгийн хонгилыг хамтран хөгжүүлэх уриан дор болж, хөрөнгө оруулалт, худалдааны хэлцэл, хурал болон форум, үзэсгэлэн худалдаа, соёлын солилцоо зэрэг дөрвөн том агуулгыг хамарчээ.

Дөрөв. Хятадын Худалдааны Яамны орлогч сайд Гао Яниар ахлуулсан эдийн засаг худалдааны төлөөлөгчид Монгол улсад айлчлав.

8-р сарын 4-нээс 7-нд, Худалдааны Яамны орлогч сайд Гао Яниар ахлуулсан эдийн засаг худалдааны төлөөлөгчид Монгол улсад айлчиллаа. Айлчлалын хугацаанд орлогч сайд Гао Янь Монгол улсын шадар сайд Хүрэлсүхтэй уулзаж, Монголын Сангийн сайд, Гадаад хэргийн орлогч сайд, Аж үйлдвэрийн орлогч сайд нартай хэлэлцээ хийж, Хятад улсын дарга Ши Жиньпиний Монгол улсад хийсэн айлчлалын үр дүнг хэрэгжүүлэх, хоёр талын хамт сонирхож буй Хятадын засгийн газрын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй тусламж зэргийн хэрэгжилт, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн байгуулалт зэрэг асуудлаар саналаа гүнзгий солилцжээ.


Тав. Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн байгуулалт сайхан эхэлсэн байна.

Хятад улсын дарга Ши Жиньпиний Монгол улсад хийсэн айлчлалын үр дүнг хэрэгжүүлэх зорилгоор Хятад, Монгол хоёр тал энэ оны эхнээс тусгай ажлын хэсэг ажиллуулж, Эрээн--Замын-Үүдийн хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах талаар хамтдаа судалгаа хийв. Энэ жилд багтаан хоёр талын ажлын хэсэг анхны зөвшилцөл хийж, Монголын талынхныг Хятад, Казахстаны хилийн Хоргос боомтын олон улсын хилийн хамтын ажиллагааны бүсийн ажил байдалтай танилцуулж, ирэх оны ажлаа тодорхойлсон байна.


Зургаа. Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжийн төсөл ахицтай болов.

Хятадын засгийн газар урт хугацааны турш, буцалтгүй тусламжийн хэлбэрээр Монголын эдийн засаг нийгэмд тус дөхөм үзүүлж, ялангуяа ардын амьдралын салбарын хөгжилд тус дөхөм үзүүлэн, Хятад, Монголын ойлголцол найрамдлыг нэмэгдүүлэхийг зорьсоор ирсэн юм. 2014 оны 8-р сард Ши Жиньпин дарга Монголд айлчилсан хугацаандаа Монголд үзүүлэх буцалтгүй тусламжийн цар хэмжээг улам нэмэгдүүлэх тухай дурдсан юм. Дараагийн шатанд Хятадын тал Монголд үзүүлэх тусламжаа ардын амьдралын салбарт түлхүү хандуулж, сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан төсөл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн төсөл, Бээжингийн гудамжийн төсөл зэргийг дэмжиж, Монголын ард түмэнд үр ашиг хүртээх болно.

Долоо. Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн төсөлд ахиц гарав.

Буцалтгүй тусламжаас гадна, Хятадын засгийн газар Монголын талд хөнгөлөлттэй олон зээл олгож, Монголын зам харилцаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, боловсрол, холбоо, хилийн хяналт шалгалт зэрэг олон салбарын эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжсэн байна. 2014 оны 8-р сард, Ши Жиньпин дарга Монголд айлчилсан хугацаандаа, Монголын талд шинээр хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгджээ. Одоо Хятад, Монгол хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж, холбогдох зээлийн хэрэгжилтийг боловсрол, хөдөө аж ахуйн том оврын машин механик, Улаанбаатарын нисэх онгоцны буудлын хурдны зам зэрэг төсөлд хэрэгжүүлэхийг ахиулсан байна.


Найм. Хятад, Монголын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны чухал төслүүд хэрэгжив.

Хятад, Монгол хоёр орон хил залган оршиж, эдийн засгийн талаар маш их харилцан нөхөх боломжтой байдаг. Сүүлийн жилүүдэд, Хятадын улам олон аж ахуйн нэгж Монголд хөрөнгө оруулан аж ахуй эрхэлж байна. 2014 оны эцсийн байдлаар, Монголд бүртгүүлсэн Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 6500 гаруй болсон байлаа. 2015 онд Амгалангийн дулааны станц, Мэншинь Баянгал цементийн үйлдвэр, Багануурын цахилгаан станц зэрэг хоёр орны худалдаа эдийн засгийн чухал төслүүд хэрэгжиж, Монголын эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэлээ.


Ес. Монгол улс "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк"-ны анхны гишүүний хувиар хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

6-р сарын 29-нд, Монгол улс "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хэлэлцээр"-т гарын үсэг зурах ёслол Бээжинд болж, Ши Жиньпин дарга гарын үсэг зурах ёслолд оролцож, хэлэлцээрийг үүсгэн байгуулах санамж дэвшүүлэгч гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзсан юм. Монголын сангийн сайд Эрдэнэбат Монгол улсын засгийн газрын өмнөөс тус хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Арав. Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Монголд хуулийн дагуу аж ахуй эрхлэн, нийгмийн үүрэг хариуцлагаа биелүүлж байна.

Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Монгол улсад хөрөнгө оруулахдаа эдийн засгийн үр ашгийг буй болгохоор хичээн ажиллахын дагуу хуулийг мөрдөн, нийгмийн үүрэг хариуцлагаа биелүүлж, Монголын эдийн засаг нийгмийн хөгжилд нааштай хувь нэмэр оруулж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн сайн дүр төрхийг буй болгож чадлаа. 2015 онд Хятадын худалдааны нийгэмлэгийн ерөнхий холбоо, орон нутгуудын худалдааны нийгэмлэгүүд Монголд Хятадын аж ахуйн нэгжүүдийн "нэг бүс нэг зам"-ын дээд чуулга уулзалт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, худалдааны хамтын ажиллагаа хийх, мэдээлэл солилцох, харилцан тэтгэх, гадаад харилцааны зам суваг бүрдүүлж, эв санааны нэгдлийг эрчимжүүлсэн юм.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе