• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн боомтын Хятад Европ чиглэлийн ээлжит галт тэрэг байнгын ажиллагаатай боллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-12-24 14:32:44
Хөх хотын гаалийн мэдээлснээр, Хятадын Монголын хоорондын эх газрын хамгийн том Эрээн боомтоор нэвтрэх Хятад Европ чиглэлийн галт тэрэг байнгын үйл ажиллагаатай болж, энэ оны эхний 11 сард 71 галт тэрэг ажилласан байна.

Өдгөө Эрээн боомтоор нэвтрэх Хятад Европ чиглэлийн 3 галт тэрэг ажиллаж байна. Тус тус Чэндү хотоос гарах Рун Ао, Жэньжөү хотоос гарах Жэнь Ао, Чанша хотоос гарах Шян Ао ээлжийн гарт тэрэг болно.

  

Энэ оны эхний 11 сард Хөх хотын гаалийн газар Хятад Европ чиглэлийн ээлжийн 70 галт тэрэг шалган өнгөрүүлснээс хилээр 48 галт тэрэг гарч, нийт 18 мянга 978 тонн гаруй ачаа бараа тээвэрлэжээ. Хилээр 22 галт тэрэг орж, нийт 6909 тонн бараа тээвэрлэжээ.

Шэн Ао нэрэмжит галт тэрэг голдуу хувцас, хөшиг, цахилгаан бараа, машины сэлбэг хэрэгсэл, холбооны тоног төхөөрөмж зэрэг байна. Эдгээр барааг Герман, Польшт хүргэж, буцах галт тэргэнд голдуу архи, барилгын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл ачих юм. /Баатар орчуулав/

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе