|
|
||
23-нд ХКН-ийн Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд Вьетнамын КН-ын улс төрийн товчооны гишүүн, Парламентын дарга Нгуен Синь Хунгийг хүлээн авч уулзлаа.
Ши Жиньпин: Энэ он бол Хятад Вьетнам дипломат харилцаа тогтоосоны 65 жилийн ой тохиож байгаа. Хоёр талын хамтын хүчин зүтгэлээр, хоёр орны харилцаа тогтвортой сайн сайхан хөгжсөөр ирсэн. Миний бие Вьетнамд айлчлах үеэр, Вьетнамын удирдагчидтай чин үнэнчээр санал бодлоо солилцож, хоёр орны хувь заяаны хамтын цогцыг байгуулан, "Нэг бүс нэг зам" санаачилга болон "Хоёр хонгил, нэг тойрог" стратегийн холбоосыг ахиулах зэрэгээр чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Хоёр тал нягт хамтран ажиллаж, эдгээр ажлуудыг нухацтай хийх шаардлагатай байна. Тухайлбал: Нэгд, Хятад Вьетнамын харилцааны улс төрийн үндэс суурийг бэхжүүлэх. Хоёрт, хоёр талын материаллаг үндэс суурийг ахиулах. Гуравт, хоёр талын оршиж байгаа санал зөрөлдөөнийг шийдвэрлэх явдал юм. Хоёр орны хамтын ашиг сонирхол санал зөрөлдөөнөөс илүү чухал юм, бидэнд санал зөрөлдөөнөө зохицуулах арга ухаан байгаа гэжээ.
Ши Жиньпин дарга БХАТИХ-ын Вьетнамын Парламент хоорондын сүүлийн үеийн найрсаг хэлхээ холбоог өндрөөр үнэлжээ.
Нгуен Синь Хун : Вьетнамын нам, Засгийн газар, ард түмэн хоёр орны уламжлалт найрамдлыг маш нандигнан үздэг. Хятадын тал ХКН-ын гарамгай удирдлагын дагуу асар их хөгжлийн ололт амжилтад хүрэхийг хүсэн ерөөж байна. Вьетнам Хятадын найрсаг харилцаа хоёр орны үндсэн ашиг сонирхолд нийцэж байгаа төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд тустай юм. Хятадын талтай хамтдаа хүчин зүтгэж, хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, эдийн засаг, соёл иргэншил, батлан хамгаалалт, орон нутаг зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг ахиулахад Вьетнамын тал бэлэн байна гэж онцолжээ. \Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |