|
|
||
Улаанбаатар хотын Багануур дүүрэгт ДЦС барих ажлын нээлтийн ёслол энэ сарын 23-ны өдөр Багануур хотод боллоо. Ёслолд МУ-ын Ерөнхий сайд Ч. Сайханбилэг, Эрчим хүчний сайд Д. Зоригт, Аж үйлдвэрийн сайд Д. Эрдэнбат болон БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Шин Хаймин, Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны зөвлөх Сүнь Вэйрэнь, МУ дахь Хятадын ерөнхий бизнес холбооны дарга Лю Вэнькэ, Хятадын Цөмийн аж үйлдбэрийн барилгын групп компанийн Ерөнхий захирал Гү Жүнь нарын удирдах болон холбогдох албан тушаалын хүмүүс оролцов. Энэ 700 МВТ –ын хүчин чадалтай ДЦС-ын барилгын ажлыг Хятадын Цөмийн аж үйлдвэрийн барилгын групп компанийн 22-р барилгын компани гүйцэтгэх бөгөөд 4 жилийн дараа ашиглалтад оруулах юм.
МУ-ын Ерөнхий сайд Ч. Сайханбилэг нээлтийн ёслол дээр хэлэхдээ, энэ барилга нь МУ болон БНХАУ эрчим хүчний салбарт амжилттай хамтран ажиллаж байгаагийн бэлэг тэмдэг юм. Бид Амгалангийн ДЦС-ын барилга, 3-р ДЦС-ын өргөтгөл зэрэг төсөл дээр амжилттай хамтран ажилласан. Хойшид мөн Эгийн голын УЦС зэрэг том төсөл дээр нягт хамтран ажиллах болно гэлээ. Тэрээр энэ барилга цаг нартай уралдан баригдаж товлосон цагтаа ашиглалтад шилжиж, МУ-ын эрчим хүчний салбарт хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Шин Хаймин хэлсэн үгэндээ хоёр орны бүх салбарын хамтын ажиллагаа улам эрчимтэй хөгжихийг хүсэн ерөөсөн байна. Тэрээр хэлэхдээ, Багануурын цахилгаан станцын төсөл бол Хятадын аж ахуйн нэгжийн Монголд байгуулж байгаа анхны том оврын цахилгаан станцын төсөл бөгөөд Хятадын "Нэг бүс нэг зам" санаачилгыг Монгол улсын "Талын зам" санаачилгатай уялдуулсан стратегийн чухал төсөл болох юм. Энэ нь Хятад Монгол хоёр орны байгаль орчны хамгаалалтын чадавх, тэргүүний тоног төхөөрөмжийн салбар дахь хамтын ажиллагааг ихээр ахиулах болно гэжээ. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |