• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эдийн засаг, худалдааны том орон байснаасаа хүчирхэг орон тийш хөгжиж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-12-28 14:21:38

Худалдааны Яамны сайд Го Хүчэн 27-нд Бизнесийн ажлын хурал дээр хэлэхдээ: Одоо Хятад улсын эдийн засаг, худалдааны том орны байр суурь улмаар бэхжиж, харилцан хөрөнгө оруулалт үндсэндээ тогтворжиж, эдийн засаг худалдааны хүчирхэг орон тийш тогтвортой хөгжиж байна гэжээ.

Тэрээр: "12-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, Хятадын бараа бүтээгдэхүүний экспортын жилийн дундаж хэмжээ 6.5 хувир нэмэгдэж, 2010 онд дэлхийн 10.4 хувийг эзэлж байсан бол, 2015 онд 13.2 орчим хувийг эзлэх болжээ. Энэ нь дэлхийн эдийн засгийн гол цогцуудаас илүү хурдацтай байна гэдийг харуулж байна. Үйлчилгээний салбарын худалдааны жилийн дундаж өсөлтийн хэмжээ 13.6 хувьд хүрч, дэлхийд 2-т жагсжээ. 2015 онд Хятадын харилцан хөрөнгө оруулалт үндсэндээ тогтворжлоо. 2015 онд гадаадын шууд оруулсан хөрөнгө 135 тэрбум ам.долларт хүрч, Хятадын хилийн чанадад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 128 тэрбум ам.доллар хүрэх төсөөлөлтэй байна. Хятадын эдийн засгийн салбар дахь гадаад харилцаа тодорхой үр дүнд хүрч, "Нэг бүс нэг зам" стратеги гүнзгийрэн хэрэгжиж, 2015 оны эцсийн байдлаар, Хятад болон холбогдох улсууд хоорондын худалдааны хэмжээ импорт экспортын нийт хэмжээний 4-ний 1 орчим хувийг эзэлж, хилийн чанадад хөрөнгө оруулан эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны 50 гаруй бүс байгуулж, гэрээгээр авч хэрэгжүүлсэн барилга байгуулалтын төсөл 3000-г давсан байна гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе