• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Отгонтэнгэр Их Сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгов

CRI       (GMT+08:00) 2015-12-28 15:52:29

БНХАУ-ын Жэжян мужийн хөрөнгө оруулалттай "Дүн Фан Хүйсүө" буюу "Дорно дахины амралт сувиллын хүрээлэн"-гийн захирал Фан Шиншэнгийн нэрэмжит оюутны сургалтын тэтгэлэг олгох ёслол 12-р сарын 28-ны өдөр МУ-ын Отгонтэнгэр Их Сургуульд болж, тус их сургуулийн хятад хэлний ангийн гурван оюутанд тус тус 830 мянган төгрөгийн сургалтын тэтгэлэг олгов. Энэ тэтгэлгийг жил бүр нэг удаа олгож, эхний ээлжинд гурван жил үргэлжлүүлэх юм байна.

"Дорно дахины амралт сувиллын хүрээлэн"-гийн захирал Фан Шиншэн 2006 онд Монгол улсад ирж бизнес эрхэлсэн бөгөөд чамгүй амжилттай ажилласан болохоор Монголын нийгэм нийтэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах нь зүй ёсны хэрэг юм гэж хэлж байлаа. Тэтгэлэг гардуулах ёслолд БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чиндүн оролцон үг хэлж, Монгол улсад бизнес эрхэлж буй Хятадын аж ахуйн нэгжүүд Монгол улсын ард иргэд, нийгэм нийтэд ач тустэй ажил хийхийг уриалсан байна.

 "Дорно дахины амралт сувиллын хүрээлэн" шинэ жилийн эхээр ажлаа эхлүүлэх бөгөөд голдуу хятад ангаах ухааны дагуу амралт сувиллын үйлчилгээ үзүүлж, мөнгөн зүү, бумба зэрэг эмчилгээний үйлчилгээ үзүүлэх юм байна. \ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе