|
|
||
29-нд Бээжинд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан хэлэхдээ, "Нэг бүс нэг зам" стратеги бол бүс нутгийн хамтын ажиллагааны нээлттэй, багтаамжтай санаачлага юм. Харин геополитикийн багаж хэрэгсэл биш юм гэжээ.
Саяхан "Нью-Йорк Таймс" сонины нийтэлсэн өгүүлэлд, Хятадын "Нэг бүс нэг зам" стратеги нь геополитикийн хурцадмал байдлыг бий болгож байгаа ба Хятад улсад хэтэрхий түшиглэх байдал гарч мэднэ гэж зарим орон сэтгэл түгшиж байна гэжээ. Үүнтэй холбогдуулан Лү Кан хэлэхдээ, Хятад улсад хүчний хүрээгээ тэлэх зорилготой геополитикийн санаа зорилт байхгүй учир тиймэрхүү зүйл хийхгүй юм. Хятадын тал харилцан зөвшилцөн, хамтаар байгуулж, хамтдаа хуваалцах зарчмыг хэзээд баримталж, "Нэг бүс нэг зам" дагуух орнуудтай олон салбар дахь ажилч хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай мөртөө хамтаар амжилтад хүрэхийг биелүүлэх болно гэжээ.
Лү Кан тэмдэглэхдээ, "Нэг бүс нэг зам" стратеги нь Ази Европын эх хуурай хийгээд бусад тивүүд хоорондоо харилцан холбогдож харилцан нэвтрэх түвшинг дээшлүүлэхэд ашигтай байж, далайд гарцгүй орнууд эдийн засаг, эрчим хүч болон худалдааны зам сувгийн олон талт байдлыг биелүүлэхэд ашигтай төдийгүй, "Нэг бүс нэг зам" дагуух орнууд хэрэглээ болон ажлын байр бий болгоход ашигтай байдаг учраас дэлхийн эдийн засгийн ерөнхий сэргэлтийг урагшлуулах болно. Энэ нь дэлхийн олон оронд цөм ашигтай юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |