• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

МУ дахь хятад цагаачид шинэ жилээ тэмдэглэв

CRI       (GMT+08:00) 2015-12-29 10:13:49

Монгол Улсад суугаа Хятадын цагаач иргэдийн шинэ жилийн баярын хурал энэ сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Хятад Монголын Найрамдал сургуульд боллоо. Баярын хуралд БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон Элчин сайдын яамны бусад дипломат албаны хүмүүс, хятадын цагаачид, Найрамдал сургуулийн сурагчдын аав ээжүүд, МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөл, мөн Найрамдал сургуулийн багш сурагчид оролцсон юм. Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын Цагаачдын хэрэг эрхлэх албаны Найрамдал сургуульд хандивласан 200 мянган юанийг дамжуулан өгсөн бөгөөд Элчин сайдын яамны нэрийн өмнөөс 10 сая төгрөгийн хандив өргөж, баярын үг хэлсэн байна. Үүнээс гадна Монгол Хятадын Хэл соёл, боловсролын сан болон Монгол Хятадын Нийгмийн хөгжлийн сан 8 сая төгрөг, "Таны" онлайн зуучлал, худалдаа, үйлчилгээний компани 6,5 сая төгрөг хандивласан байна. Баярын хурлаар тус сургуулийн оны шилдэг багш, сурагчдыг шагнан урамшуулав.

Одоо МУ-д ойролцоогоор 2000 орчим хятадын цагаач амьдарч байна. Хятадын цагаач иргэдийн байгуулсан Монгол Хятадын Найрамдал сургууль нь олон мянган цагаач хүүхэд болон монгол хүүхдийг сурган хүмүүжүүлж, МУ-ын боловсролын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, нийслэл, дүүргийн шилдэг сургуулиар олон удаа шалгарч байсан юм. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе