• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Элчин сайд Шин Хаймин МҮОНР-гийн захирал Б.Баярсайхантай уулзав

CRI       (GMT+08:00) 2015-12-29 15:24:51

БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин 12-р сарын 29-нд Элчин сайдын яамандаа МҮОНР-гийн захирал Б. Баярсайхантай уулзаж, хоёр тал халуун дотноор ярилцаж, харилцан шинэ жилийн халуун мэнд дэвшүүлэв.

Элчин сайд Шин Хаймин: Манай хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа. Хоёр орны төрийн тэргүүн олон удаа уулзаж, хоёр орны харилцааны хөгжлийн чиглэлийг тодорхойлов. Хятадын эдийн засгийн хөгжил МУ-ын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. МУ-ын урьд хөрш бол МУ-ын мөнхийн сайн хөрш, найрсаг хөрш байх болно. Энэ мэдээллийг МҮОНР-гаар дамжуулан Монголын нийт радио сонсогчдод хүргэхийг хүсэж байна. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хоёр орны олон нийтэд мэдээлэн хүргэх талаар хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хийх ажил маш их байна гэлээ.

МҮОНР-гийн захирал Б.Баярсайхан МҮОНР болон Хятадын Олон Улсын Радиогийн олон жилийн найрсаг хамтын ажиллагааг Элчин сайд Шин Хайминд танилцуулж, энэ хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

МҮОНР болон ХОУР өнгөрсөн зууны 90-ээд оны эхэн үеэс хатран ажиллаж, харилцан мэргэжилтэн солилцох, хамтран нэвтрүүлэг бэлтгэх талаар үр ашигтай хамтран ажиллаж байгаа юм.

МҮОНР-гийн харьяа Монголын Дуу Хоолой Радиогийн Ерөнхий редактор асан Б.Нарантуяа, Монголын Дуу Хоолой Радиогийн Хятад хэлний редакцын Хариуцлагтай редактор асан С.Буянжаргал нар уулзалтад оролцов. Энэ хоёр ахмад бол ХОУР-гийн Монгол хэлний редакцид мэргэжилтнээр ажиллаж байсан ахмад нэвтрүүлэгчид юм. Элчин сайд Шин Хаймин Хятад Монгол хоёр орны найрсаг харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад мэргэжилтэнд баярлан талархаж, хүндэтгэл илэрхийлсэн байна.
\ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе