• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015 оны гадаад дотоодын цэргийн салбарын 10 онцлох үйл явдлыг шалгаруулжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-12-30 10:26:56

Энэ сарын 29-нд, Хятадын цэргийн видео сайт 2015 оны цэргийн салбарын гадаад дотоодын 10 онцлох үйл явдлыг шалгаруулжээ.

2015 оны дотоодын цэргийн салбарын 10 онцлох үйл явдалд: "Цэргийн Төв Зөвлөлийн өөрчлөлт шинэчлэлтийн хуралдаанаар армийн салбарын өөрчлөлтийг бүх талаар эхлүүлсэн", "Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн буюу Фашизмын эсрэг Дэлхийн дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн парад болсон", "бүх арми, зэвсэгт цагдаагийн салбарт өөртөө хатуу шаардлага тавьж, эрхийг зөв хэрэгжүүлж, сахилга батыг чанга сахиж, ажлыг ягштал биелүүлж, аж ахуйг ул суурьтай эрхэлж, хүн өөрөө үнэнч шударга байх тухай сургалт боловсрол зохион байгуулсан", "бүх цэргийн хүрээнд дайны бодит сургуулилт өрнүүлсэн", "Хятад улс цэргийн тоогоо 300 мянгаар хасагдуулах шийдвэр гаргасан", "Хятад улс армийн стратегийн цагаан ном гаргасан", "Тэнгисийн цэрэг Йеменээс Хятадын харьяатуудыг татсан явдал нь хилийн гаднах онц байдлыг зохицуулах Хятад улсын хүчин чадлыг харуулсан", "Хятад улс байлдааны явган цэргийг анх удаагаа олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулсан", "Хятадын агаарын цэрэг арал олтригуудын эхний гинжин шугамыг даван алс далайд аялан сургуулилт хийдэг болсон", "Хятадын ардын чөлөөлөх армийн ёслолын цэргийн анги Улаан талбайн цэргийн парадад анх удаа оролцсон" зэргийг багтаасан байна.

2015 оны гадаадын цэргийн салбарын 10 онцлох үйл явдалд: "терроризмтой тэмцэх асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалтын төлөөллийн түвшинд хүмүүс эргэлзээ төрсөн", "Энэтхэг БХ-ын шинэ төсвийг 7.9 хувиар өсгөсөн", "Ойрх дорнодын холбоотон цэрэг Йеменийг агаараас дайрсан", "Ираны цөмийн асуудлаар томоохон алхам хийж, тохиролцоонд хүрсэн", "НАТО-оос Гүржид цэргийн сургуулилтын төв байгуулсан", "Японы дээд тэнхим хамгаалалтын хуулийн төслийг тулгаж баталсан", "Америкийн цэргийн B-2 бөмбөгдөгч нисэх онгоц болон Аегис хэмээх хөлөг онгоц Япон дахь баазад орсон", "ОХУ Сирийн хэт даврагчдыг агаараас бөмбөгдсөн", "Парист буудлагын дайралт, дэлбэрэлтийн хэргүүд гарсан","Турк улс Оросын байлдааны нисэх онгоцыг буудан унагаасан" зэрэг багтжээ.

\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе