• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ оныг угтах "Дорны салхи" хүндэтгэлийн концерт болов

CRI       (GMT+08:00) 2015-12-31 10:12:40

БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн зохион байгуулсан 2016 оны шинэ жилийг угтах "Дорны салхи" хүндэтгэлийн концерт 12-р сарын 30-нд МУ-ын Драмын эрдэмийн театрт болов.

Концертод МУ-ын Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын жүжигчид, МУСУИС-д сурч буй Өвөр Монгол оюутнууд зэрэг олон уран бүтээлч Хятад, Монгол хоёр орны дуу хөгжмийг дуулан хөгжимдөж, хуран цугларсан үзэгчид олондоо ирж буй шинэ оны халуун мэнд дэвшүүлэв.

Энэ концертын удирдагчаар БНХАУ-ын Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Вэй, Дэд удирдагчаар Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн дэд захирал Хасбагана, Уран сайхны удирдаачаар Хятадын Соёлын төвийн ажилтан Болд, МУ-ын Найрал хөгжмийн холбооны Ерөнхийлөгч Б.Нямдорж, Ерөнхий найруулагчаар Ганхуяг нар ажилласан байна.

\ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе