• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Чүн Чинд ажиллав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-01-05 10:43:48

4-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин дотоодынхоо ажил байдалтай танилцах аянаа эхлүүлж, Хятадын дотоод эх хуурайн баруун өмнө бие буюу Хөхмөрний дээд урсгалд орших "уулаар хүрээлэгдсэн хот" Чүн Чинд очсон байна.

4-ний үдээс хойш, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Чүн Чин хотын Гүө Юань гарамын байдалтай танилцаж, Хөхмөрний дээд урсгалын усан аялалын төвийн бүтээн байгуулалт, төмөр зам, авто зам, усан замаар хамтран тээвэрлэх зэрэг ажил байдалтай танилцав. Ши Жиньпин дарга гарамын иж бүрэн дэд бүтэц, хүчин чадавхтай танилцаад сэтгэгдэл өндөр байлаа.

Сүүлийн жилд, Чүн Чин хот усан тээврийн хөгжлийг түргэтгэж, Хөхмөрний дээд урсгалын усан тээврийн төвийн загвар бүтэц үндсэндээ бүрдсэн байна. Гүө Юань гарам бол Хөхмөрний дээд урсгалын усан тээврийн төвийн төлөөлөх чанартай гол байгууламж юм. 2008 оноос барилгын ажил эхэлж, жилдээ 30 сая тонн ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж, одоогоор 5000 тонны даацтай зогсоол 16-ыг байгуулсан ба 2018 он гэхэд гарамын бүтээн байгуулалтын ажил бүрмөсөн дуусах юм байна. Гүө Юань гарамтай танилцсны дараа, Ши Жиньпин дарга Лянжян шинэ дүүргийн Жин Дүнфан Optoelectronics технологийн хязгаарлагдмал компанитай танилцав. Тус компани нь хагас дамжуулагч дэлгэцээрээ Хятаддаа тэргүүлдэг аж ахуйн нэгж Жин Дүнфан технологийн группийн үйлдвэрлэлийн 7 баазын нэг юм. Өнгөрсөн оны 3-р сард хөрөнгө оруулалт хийж, ашиглалтад орсон 8.5-р үеийн LCD дэлгэц үйлдвэрлэх төсөл нь хойшдын өндөр үнэтэй дэлгэцийн салбарт тэргүүлэх технологи болох юм.

Ши Жиньпин дарга бүтээгдэхүүний үзүүлбэр, үйлдвэрлэлийн явц болон угсармал хэлхээ тохиргоотой танилцсны дараа, аж ахуйн нэгжийн хөгжлийг өндөр үнэлж, цаашид улам шинэчлэгдэн дэвших талаар урамшуулсан байна. Тэрээр хэлэхдээ, одоо "13-р таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаан дахь хөгжлийн таван том үзэл ойлголтыг дэвшүүлээд байна. Эн тэргүүнд шинийг үүдэх хэрэгтэй. Жин Дүнфан компани маш сайн байна. Цаашид тасралтгүй хөгжин дэвжих хэрэгтэй. Иймээс шинийг үүдэх, ялангуяа зангилаа чухал технологийн талаар эрхбиш шинэийг санаачлан бүтээх хэрэгтэй" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе