• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян хуучин гэр хорооллын байдалд шинжилгээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-01-05 11:35:27

2016 оны ажлын эхний өдөр буюу 1-р сарын 4-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Шаньши мужийн Тайюань хотын ажил байдалтай танилцлаа. Тэрээр Шинь Хуа Лин дүүргийн Шяо Бэй Гуань гэр хорооллоор явж байхдаа нэгэн айлд орж өрхийн эзэнтэй ярилцаж, шинэ байранд суух хүсэлтэй эсэх тухай сонирхов. Нутгийн иргэдийн явцуу баараг байшинг хараад иргэдийг шинэ байранд оруулахаар хичээн ажиллана гэж Ли Кэчян хэллээ.

Сүүлийн жилүүдэд ерөнхий сайд Ли Кэчян хуучин гэр хороололтой удаа дараа танилцахын зэрэгцээ "Гэр хорооллыг өөрчлөх явдлыг иргэдийн амьжиргааны гол чухал алхам болгох" -ыг шаарджээ. Өнгөрсөн оны 4-р сард Ли Кэчян гэр хорооллыг өөрчлөх тухай орон сууцын зээлийн хүү болон хэмжээтэй нарийн тодорхой танилцахын зэрэгцээ төсөл хэрэгжүүлэх үеэр холбогдох ажилтнууд гэр хорооллуудаар заавал явж үзэхийг шаардсан байна. Өнгөрсөн оны 6-р сард Ли Кэчян төрийн зөвлөлийн байнгын хурал хуралдуулж, гурван жилийн үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр дамжин хотын нурах аюултай байшин, хуучин гэр хорооллыг багтаасан 18 сая байшин, хөдөө тосгоны 10.6 сая өрхийг өөрчлөхөөр шийдсэн байна.


\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе