|
|
||
1-р сарын 4,5-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Шаньси мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Ван Ру-линь, мужийн дарга Ли Шяопэн нарыг дагуулан Тайюань хотод ажиллав.
Тайюаний болд төмрийн корпорац бол зэвэрдэггүй ган үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том компани юм. Ли Кэчян компаний үйл ажиллагаа, бүтээгдэхүүний бүтцийн тохируулалт, хөдөлмөрийн болон үр ашиг зэрэгтэй нарийн танилцав. Тэрээр: үйлдвэрлэх хүчний илүүдэл, эрэлт хэрэгцээ буурсан нөлөөллөөс шалтгаалж болд төмрийн үйлдвэрлэлийн салбар ихээхэн хүндрэлтэй байна. Илүүдэл үйлдвэрлэх хүчийг зохицуулах, үйлдвэрлэлийг чанаржуулахыг өнөөгийн тулгамдсан үүргээ болгох хэрэгтэй бөгөөд эрс шийдэмгий зоригоор бүтцийн өөрчлөлт хийж, эх үүсвэрээс нь ерөнхийд нь засан цэгцэлж, олон төрлийн арга хэлбэр хэрэгжүүлэн хоцрогдсон үйлдвэрлэлийг арилгаж, үйлдвэрлэх хүчний төсөл шинээр нэмэхийг хориглож, зөвхөн уламжлалт аж үйлдвэрлэлд гол анхаарал хандуулдаг үзэл ойлголтыг өөрчлөн, шинэ аж үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэлтийн шинэ хэлбэр зэрэг шинэ хөдөлгөх хүчийг буй болгох хэрэгтэй гэсэн байна.
Чинхуа шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Тайюань дахь салбарт нарийвчилсан технологийн болон олон нийтийн жижиг оврын 200 гаруй компани төвлөрчээ. Ли Кэчян Сань Хэ Шэн эрчим хүч хэмнэх технологийн үйлчилгээний компанид ирж, тэдний технологийн инноваци болон зах зээлийн хэрэглээний байдалтай танилцав. Тэрээр олон нийтийн үйлдвэр эрхлэлтийн бүсэд ирж шинэ зохион бүтээмжийн бүтээгдэхүүнүүдийг бахархан үзэж, эдгээр үйлс бүтээгчид зоригтой урагш чармайхыг зоригжууллаа. Ли Кэчян: Хятадын зах зээлийн боломж асар их, урьдчилсан төсөөлөл сайн байна. Хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч нь ажлын байрыг үр ашигтай өргөтгөж, уламжлалт хөдөлгөх хүчийг өөрчлөн сайжруулахад маш сайн нөхцөл бүрдүүлж чадах юм. Хөдөлгөх хүчний шинэчлэл, олон түмнээрээ үйлс босгож, ард олноороо шинийг бүтээх өрнөл хөгжил бол яг түүний эх ундрал нь юм. Засгийн газраас улам үр ашиг бүхий дэмжих, тус дөхөм үйлчилгээ хангаж, олон түмэн үйл босгох, шинийг бүтээхийн оюун ухаан болон эрч урмыг тасралтгүй нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байна.
Төв хорооны эдийн засгийн ажлын хурлын зориг санааг бүх талаар хэрэгжүүлж, хөгжлийн шинэ үзэл ойлголт болон нямбай сайн ажил хөдөлмөрөөр хүндрэл бэрхшээлийг давж, бүтцийн зохицуулалтыг ахиулан, бүтцийн өөрчлөлтийг түргэтгэж, чанаржин хөгжихийг Ли Кэчян Шаньси мужид хүслээ.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |