• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин экологийг тэргүүлэн хөгжүүлэх хөгжлийн замыг онцолжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-01-07 16:59:19

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин 5-нд Чүнчин хотноо Хөхмөрөний эдийн засгийн бүсийн хөгжилд тус дөхөм үзүүлэх асуудлаар яриа уулзалт хийж, Хөхмөрөний эдийн засгийн бүсийн хөгжилийн талаар холбогдох муж хотууд болон Төрийн Зөвлөлийн холбогдох салбарын санал зөвлөмжийг сонссон байна.

Хөхмөрөн бол Хятадын үндэстнүүдийн эх мөрөн бөгөөд Хятадын үндэстнүүдийн хөгжлийн чухал түшиг тулгуур юм. Уг бүсийн эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлэхэд заавал Хятадын үндэстнүүдийн алс хэтийн ашиг сонирхлыг бодолцож, экологийг тэргүүлэн хөгжүүлэх, ногоон хөгжлийн замаар замнахыг баримталж, байгальд халгүй үйлдвэрлэлийн асар их үр ашиг, эдийн засгийн үр ашиг, нийгмийн үр ашгийг бий болгон, эх мөрний өнө үүрд амьжиргаа дүүрэн байхыг баталгаажуулах хэрэгтэй гэж Ши Жиньпин онцолжээ.

ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн дэд Ерөнхий сайд, Хөхмөрөний эдийн засгийн бүсийн хөгжилд тус дөхөм үзүүлэх ажлыг удирдах хэсгийн дарга Жан Гаоли яриа уулзалтад оролцож үг хэлэв./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе