• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015 оны Хятадын авто машины үйлдвэрлэл борлуулалт тус бүр 24 саяыг давжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-01-13 11:16:21

Хятадын авто машины аж үйлдвэрийн нийгэмлэгээс 12-ны өдөр сэтгүүлчийн мэдээлснээр, 2015 онд Хятадын авто машины үйлдвэрлэл болон борлуулалт тус бүр 24 сая 503 мянга 300 ширхэг болон 24 сая 597 мянга 600 ширхэгт хүрч түүхийн дээд амжилтыг тогтоосон байна. Энэ нь өнгөрсөн оноос тус бүр 3.3 хувь болон 4.7 хувь нэмэгдсэн үзүүлэлт болох юм байна.

2015 онд Хятадын зорчигч тээврийн авто машины үйлдвэрлэл ба борлуулалт анх удаагаа 20 саяыг давж, өнгөрсөн орны мөн үеэс 5.8% болон 7.3%-иар нэмэгджээ. Мөн зорчигч тээврийн авто машины үйлдвэрлэл борлуулалт Хятадын авто машины нийт борлуулалтын 86 хувийг эзэлсэн байна.

Машины загварын хувьд SUV-ийн өсөлт хамгийн хүчтэй байна. 2015 онд SUV-ийн үйлдвэрлэл ба борлуулалт тус бүр 49.7 хувь болон 52.4 хувиар өсөж, MPV-ийн үйлдвэрлэл ба борлуулалт тус бүр 7.7 , 10.1 хувиар өсжээ.

 

\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе