• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын тухай ярилцана

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-01-14 09:39:10

1-р сарын 20-23-нд Швейцарын Давос хотод "Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг удирдах" сэдэвт 2016 оны Дэлхийн эдийн засгийн форум болох гэж байна.

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал хүн төрөлхтний үйлдвэрлэл, хуваарь, хэрэглээний хэлбэрийг хэрхэн өөрчлөх, үүний улмаас гарах бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх нь энэ удаагийн форумын гол сэдвийн нэг юм. Алибаба группийн удирдах зөвлөлийн дарга Жек Ма зэрэг интернетийн компанийн удирдлагууд тус форумд оролцоно.

Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Клаус Шваб: "Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын хурд, цар хүрээ, систем дэлхийн аж үйлдвэрийн бүх салбарт хүчтэй нөлөө үзүүлнэ" гэжээ. Үүнээс гадна, тус форум бүс нутгийн аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн өсөлтийн "шинэ төлөв байдал", өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэрэг сэдвээр ярилцана.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе