• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэхийг урамшуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-01-15 10:06:24

Гадаад худалдаа дарамт ихтэй байгаа энэ үеэр цахим худалдаа Хятадын Төрийн зөвлөлийн 2016 оны анхны тогтмол хурлын чухал сэдэв боллоо.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян саяхан Төрийн зөвлөлийн тогтмол хурлыг даргалж, үндсэн боломж сайтай, экспорт импорт, цахим худалдааны цар хэмжээ нэлээд олон хотоор хил дамнасан цахим худалдааны ерөнхийлсөн туршилтын бүс байгуулж, Хятадын Ханжөүгийн хил дамнасан цахим худалдааны бүсийн холбогдох бодлогын тогтолцоо, удирдах системийг хэрэгжүүлж дэлгэрүүлнэ гэжээ.

Энэ нь шинэ загвараар гадаад худалдааг сэргээн хөгжүүлэх дохиог харуулсан бөгөөд жижиг дунд аж ахуйн нэгжийн өртгийг бууруулж, бизнес эрхлэх, шинийг зохион бүтээхийг урамшуулж байгаа явдал юм.

2015 оноос хойш Төрийн зөвлөлийн тогтмол хуралд Ли Кэчян цахим худалдааг хөгжүүлэх зэрэг шинэ салбарыг хөгжүүлэх саналаа 4 дэх удаа дэвшүүлж байгаа юм.

Хятадын гадаад худалдаанд маш их дарамтад тулгарч буйн улмаас хил дамнасан цахим худалдааг чухалчилж байна.

Гаалийн бүртгэлээс үзвэл, 2015 оны эхний 11 сард Хятадын экспорт импорт өнгөрсөн оны мөн үеэс 15.1 хувиар буурсан учраас бүтэн жилдээ буурсан гэсэн үг.

Уламжлалт гадаад худалдаа буурч буй нөхцөлд хил дамнасан цахим худалдааг чухалчилж хөгжүүлэх нь шинэ амжилтыг авчрах юм.

Цахим худалдаанд бодлогын дэмжлэг үзүүлэхэд гол нь засгийн газрын өөрчлөлтөд түшиглэнэ.

Зургаан тогтолцоог байгуулж, засгийн газар хоорондын мэдээллээ солилцон, хяналтаа харилцан хүлээн зөвшөөрч, хууль хэрэгжүүлэх талаар харилцан туслалцах хэрэгтэй гэж хуралд шаардав.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе