• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны 4-р хурал өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-01-15 09:39:56

14-нд Бээжин хотноо Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны 11 дэх удаагийн гүйцэтгэх хорооны 4-р хурал өндөрлөлөө. Хурлын үеэр бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны дарга Шэнь Юе-Юе: Энэ он бол эмэгтэйчүүдийн холбооны системд гүнзгий өөрчлөлт хийх жил юм. Олон салбарын эмэгтэйчүүдийн холбоо шинэ нөхцөл байдлыг ойлгож, эмэгтэйчүүдийн холбооны ажлын шинэ цаг үеийг тасралтгүй нээх хэрэгтэй гэж онцоллоо.

Тэрээр: 2016 он бол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах үе шатны чанартай эхлэлийн жил. Мөн эмэгтэйчүүдийн холбооны системд гүнзгий өөрчлөлт хийх жил юм. Намын удирдлагыг баримтлан, өөрчлөлт хийх итгэл зоригийг өвөрлөн, өөрчлөлтийн үүрэг хариуцлагын үзэл санааг дээшлүүлж, бие даан өөрчлөлтийг зоригтой эхлүүлэх хэрэгтэй. Тэрчлэн зөв оновчтой улс төрийн чиг хандлагыг баримтлан, оршиж буй бодит асуудлыг зохицуулах хэрэгтэй. Анхан шатны үндэс суурийг бэхжүүлэн, үндсэн шатны ажлын эрч хүчийг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн ажил төрөлтэй илүү хэлхээ холбоотой байх хэрэгтэй. Мөн намын дүрэм журмыг нухацтай хэрэгжүүлж, боловсон хүчний эгнээний байгуулалтаа эрчимжүүлэн, эмэгтэйчүүдийн зохион байгуулалтыг улам уян хатан, улам хүчин төгөлдөр болгох хэрэгтэй гэж онцолжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе