|
|
||
16-ны өдөр Бээжинд болсон "2016 оны шинэ эдийн засгийн зөвлөхүүдийн хурал"-д Байн, Бостон компани, Али судалгааны хүрээлэн, Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төв зэрэг арван том зөвлөх байгууллага 2020 оны шинэ эдийн засгийн тухай арван төсөөлөл гаргажээ. Үүнд онлайнаар жижиглэн худалдах, хил дамнасан цахим худалдаа, амжилтаа хуваалцах эдийн засаг шинэ зүйл боллоо.
Байн компанийн төсөөлснөөр, 2020 он гэхэд Хятад улсад онлайнаар жижиглэн худалдах зах зээлийн хэмжээ 10 триллион юаньд хүрч, хөдөлгөөнт холбооны интернетийн цахим худалдаа 70 хувь орчмыг эзэлнэ. Хил дамнасан цахим худалдаа 2020 он гэхэд 1 триллион юаньд хүрч, бүх дэлхийн барааг худалдан авах боломжтой болно.
Бостон зөвлөгөөний компанийн төсөөлснөөр, 2020 он гэхэд Хятадын хэрэглээний зах зээл бараг 50 хувь өргөсөж, ирэх таван жилд хэрэглээний зах зээл 2.3 триллион ам.доллар нэмэгдэн, энэ нь одоогийн Герман юм уу Английн хэрэглээний зах зээлийн 1.3 дахинтай тэнцэх бөгөөд үүнээс нэмэгдсэн хэмжээний 42 хувийг онлайнаар явагдах болно гэжээ.
Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төв тэмдэглэхдээ, ирээдүйд "eолон улсын худалдаа" уламжлалт худалдааны хэлбэрийг өөрчилж, 2025 он орчмоор дэлхийн худалдааны хэмжээний 30-40 хувийг эзлэх болно гэжээ.
Али судалгааны хүрээлэнгийн төсөөлснөөр, 2020 он гэхэд Хятад улсын хил дамнасан цахим худалдаа Хятадын гадаад худалдааны 1/3-г эзэлнэ. eWTO үзэл ойлголт ирээдүйн олон улсын худалдааны журмыг судлан тогтоохыг шинэчилж, чөлөөтэй, нээлттэй, хөнгөлөлттэй, өндөр үр ашиг бүхий дэлхийн цахим худалдааны бизнесийн зах зээлийг байгуулахыг ахиулна гэжээ. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |