• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын ашиглаж буй хурдны төмөр замын урт 19 мянга км-ыг давж дэлхийд тэргүүлжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-01-18 10:09:27

Хятадын Төмөр Замын Ерөнхий Компанийн ажлын хурал 1-р сарын 17-ны өдөр Бээжинд боллоо. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, эдүгээ Хятадын ашиглаж буй хурдны төмөр замын урт 19 мянга км-ыг давж дэлхийд тэргүүлэн, дэлхийн хурдны төмөр замын 60-аас дээших хувийг эзэлжээ.

Хятадын Төмөр Замын Ерөнхий Компанийн ерөнхий захирал Шэн Гуанзү хурал дээр хэлэхдээ, 2016 онд төмөр замын салбарынхан бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын цар хэмжээгээ хэвээр хадгалан, төв баруун нутгаар гол болгосон төмөр замын бүтээн байгуулалтын эрч хүчийг нэмэгдүүлнэ. Бидний төсөөлж байгаагаар, үндсэн хөрөнгө оруулалт 800 тэрбум юаньд хүрч, зорчигч тээвэр өнгөрсөн оныхоос 10 хувиар нэмэгдэж, бараа тээвэр өнгөрсөн оныхоос 2 хувиар нэмэгдэх хандлагатай байна гэлээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе