• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мөнгөн өвлийн наадам Зүүн Үзэмчинд боллоо

CRI       (GMT+08:00) 2016-01-18 11:33:56

Мөнгөн өвлийн идэр гурвын ес тачигнасан 1- сарын 16-ны өдөр "Мөнгөн үзэмчний цас мөсний наадам" Зүүн үзэмчин хошууны Улиастайд нээгдэж, хол ойрын наадамчид үзэмчин нутагт хуран цуглаж наадлаа.

Наадмын нээлтэд үзэмчин хувцас дээлээрээ гоёсон хадгийн эгнээ, багачууд хүүхдийн эгнээ, сур харваачдын эгнээ, бөхчүүдийн эгнээ талбайд орж, Монгол улсын зүүн гурван аймгийн төлөөлөгчид, Шилийнгол аймгийн олон хошуудын төлөөлөгчид талбайд хуран цугласан нь наадамд сүр нэмж байлаа. Хоёр орны дуучид тэмээ унаж талбайд дуулсан дуу нь наадамчин олныг ихэд баясгасан нь мэдээж.

Уг наадам цуврал олон арга хэмжээтэй Мөнгөн өвлийн наадмыг албан ёсоор эхэлснийг зарлаж, хэд хоногийн хугацаанд хоёр орны хамтарсан уран сайхны тоглолт, боомтын хамтын ажиллагааны форум, эрийн гурван наадам зэрэг үйл ажиллагаанууд амжилттай явагдлаа. \Сэтгүүлч Н.Пүрэвжав, И.Сандаг Зүүн Үзэмчин хошуунаас мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе