|
|
||
Энэ сарын 16-нд болсон Зүүн Үзэмчин хошууны Мөнгөн өвлийн наадмын чухал агуулга болох-Хятад Монголын Экспо 2016 Зүүн Хатавч боомтын хамтын ажиллагааны хөгжлийн форум амжилттай боллоо. Хурлыг ӨМӨЗО-ны Умард нутагт нээлттэй байх ажлын баг, Худалдааны танхим, Худалдааг хөгжүүлэх нийгэмлэг, Ляонин мужийн Жинжөү хотын захиргаа, Шилийнгол аймгаас голлон эрхэлж, Монгол Улсын зүүн гурван аймгийн төлөөлөгчид хуралд оролцов.
Энэ удаагийн арга хэмжээ "Нэг бүс нэг зам" стратеги болон Монгол улсын "Талын зам" санаачилгыг холбох ажлыг урагшлуулж, Шилийнгол аймгийн "Хойд нутаг нээлттэй байх" зорилтыг хэрэгжүүлэх чухал арга хэмжээ юм. Энэ хүрээнд хөрөнгө оруулан худалдаа эрхлэх хэлэлцээр, хөгжлийн форум, үндэстний бараа бүтээгдэхүүний үзүүлбэр, соёлын солилцоо хийх зэрэг ажлууд багтаж байна.
Хятад Монгол хоёр орны төлөөлөгчид холбогдох хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хоёр орны худалдаа, эрчим хүчний хамтын ажиллагаа, зам тээвэр, дэд бүтцээр түншлэх, хүмүүнлэгийн харилцаа зэрэг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эерэг нөхцөл бүрдүүлж өглөө.
\ХОУР-гийн сэтгүүлч Н.Пүрэвжав, И.Сандаг мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |