|
|
||
Үндэсний статистикийн газраас 19-нд гаргасан тоо баримтаас үзвэл, 2015 онд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээ буюу GDP 67 триллион 670.8 тэрбум юаньд хүрч, харьцуулж болохуйц үнээр тооцоолбол өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.9 хувиар нэмэгдлээ гэж анх дүгнэж байна.
Үндэсний статистикийн газрын дарга Ван Бао-Ань Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ерөнхийдөө 2015 онд улс ардын эдийн засаг зүй ёсны хүрээнд байж, эдийн засгийн бүтэц улам сайжран, хөгжлийн хэлбэрээ хурдтай өөрчлөн, шинэ хөдөлгөх хүч цаашид төвлөрч, иргэдийн амьжиргаа улам сайжирсан гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, 2015 онд Хятадын үйлдвэрлэлийн бүтэц улам бүр сайжирч, үйлчилгээний салбарын хөгжил GDP-гийн 50.5 хувийг эзлэн, өнгөрсөн оныхоос 2.4 нэгжээр нэмэгдэн, аж үйлдвэрийн салбараас 10 нэгж илүү болжээ. Эрэлт хэрэгцээний бүтэц сайжирч, хэрэглээний зардал GDP-гийн өсөлтийн 66.4 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.4 нэгжээр нэмэгджээ. Эрчим хүч хэмнэн хорогдлыг багасгах талаар шинэ амжилтад хүрч,
10 мянган юань бүрийн GDP-д эрчим хүчийг ашигласан хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.6 хувиар буурсан байна гэжээ. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |