• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Саудын Арабт хийх айлчлалаа эхлүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-01-19 21:28:34

19-нд Хятад улсын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор Риядад хүрэлцэн очсоноор Саудын Арабт хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.
  
Ши Жиньпиний тусгай онгоц Саудын Арабын агаарт ормогц тус улсын байлдааны 4 онгоц хамгаалж дагалдан нисжээ. Орон нутгийн цагаар 19-ний 13 цаг 35 минутад тусгай нисэх онгоц Риядын Хаан Халид олон улсын онгоцны буудалд газарджээ. Ши Жиньпинг Саудын Арабын хунтайж Мухаммед, Төрийн нарийн бичгийн дарга Пан-Ай нар халуун дотноор хүлээн авчээ.
  
Ши Жиньпин дарга Саудын Арабын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүллээ. Ши Жиньпин: Саудын Араб бол Исламын том орон, Их хорийн бүлгийн чухал гишүүн орон юм. Хятад Саудын Араб дипломат харилцаа тогтоосон 26 жилийн турш, хоёр орны харилцаа үндэстэн дамнан хөгжиж, хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл байнга гүнзгийрч, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд асар их үр өгөөж хүртээсэн юм. Энэ удаагийн айлчлалаар, Салман хаантйа хоёр талын харилцаа, харилцан сонирхож буй олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, Хятад Саудын Арабын найрсаг хамтын ажиллагааны хөгжлийг хурдтай ахиулах болно. Мөн энэ айлчлал баялаг үр дүнд хүрч, Хятад Саудын Арабын олон салбарын хамтын ажиллагааг шинэ үе шатанд гаргах төдийгүй Хятадын Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудтай хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэхэд тустай гэдэгт итгэж байна гэжээ.
  
Ши Жиньпин дарга Саудын Арабт хийх төрийн айлчлалаа өндөрлүүлсний дараа Египет, Иранд төрийн айлчлал хийнэ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе