|
|
||
19-ний өдөр Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны хэвлэлийн бага хуралд, Хятад үндэсний статистикийн газрын дарга Ван боуань хэлэхдээ: 2015 онд нийгмийн өргөн хэрэглээний барааны жижиглэн худалдаалсан бүх үнэ 30 триллион 93 тэрбум 100 сая юаньд хүрч, өнгөрсөн оны нэрлэсэн өсөлтийнхөөс 10.7 хувиар нэмэгдэж, бодит өсөлтийн хэмжээ 10.6 хувьд хүрсэн гэжээ.
Хариуцсан нэгжүүдийн байгаа газраас үзвэл, хотын жижиглэн худалдаалсан хэрэглээний барааны үнэ 25 триллион 899 тэрбум 900 сая юаньд хүрч, 2014 оныхоос 10.5 хувиар нэмэгджээ. Тосгоны жижиглэн худалдаалсан хэрэглээний барааны үнэ 4 триллион 193 тэрбум 200 сая юаньд хүрч, 11.8 хувир өсжээ. Хэрэглээний төрөл зүйлээс үзвэл, нийтийн хоолны салбарын орлого 32 триллион 310 тэрбум хүрч, өнгөрсөн оноос 11.7 хувиар нэмэгдэн, жижиглэн худалдсан нийт хэмжээ 26 триллион 862 тэрбум 100 сая юаньд хүрч, 10.6 хувиар өссөн байна. Үүнд ноогдол хэмжээнээс давсан жижиглэн худалдаалсан нэгжийн үнэ 13 триллион 389 тэрбум 100 сая юаньд хүрчхүрч, 7.9 хувь нэмэгджээ.
Статистик тоо баримтад харуулснаар, бүтэн жилийн хэрэглээний нийт зардал GDP-гийн өсөлтөд 66.4 хувийн хувь нэмэр оруулж, өнгөрсөн оноос 15.4 нэгжээр нэмэгдсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |